С.Эрдэнэ: Эрх баригчдад давуу байдал олгох гэсэн үйлдэл битгий явагдаасай
2019-02-02

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Нөхөн сонгуулийг зургадугаар сарын 29-ний ням гаригт явуулахаар товлоод байгаа юм. Тогтоолын төслийн танилцуулгыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хийв. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Сонгуулийн жилийн өмнөх оны 12 дугаар сараас сонгуулийн сурталчилгаатай холбоотой сонгогчдод эд зүйл тараахыг хориглоно" гэж заасан байдаг. Хэрвээ нэр дэвшихээр горилж байгаа хүн сонгогчидтой уулзаж, гарын бэлэг тараах бол яах вэ? Нөхөн сонгууль болохоос өмнө Сонгуулийн шинэ хууль батлагдвал яах вэ? Сонгуулийн өмнөх нэг жилд сонгууль явуулахгүй гэдэг. 

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

 

-Хуулиндаа "Сонгууль товлон зарласнаас хойш эд зүйл тараах, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно" гэж заасан байгаа. Сонгуулийн өмнөх жил гэдэг өмнөх хуулинд байсан. Энэ Сонгуулийн тухай нэгдсэн хуулинд ийм заалт байхгүй. 

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Нөхөн сонгууль их хүлээгдлээ. Сонгууль явуулахгүйн хариуцлагыг хэн хүлээх вэ. Монгол төрд Монголын иргэд нэг өдөр ч төлөөлөлгүй байх ёстой. Тойргийн иргэдийг олон сар жил төлөөлөлгүй байлгасан хариуцлагыг хэн хариуцах вэ? Өнөөдөр Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн тойрог дээр сонгууль явагдах бэлтгэл ажлыг хэр хангасан бэ? Улс төрийн намуудын идэвх их байгаа. Хуулийн хүрээнд сонгууль явуулах бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу? Төсөв, хөрөнгө чинь хүрэлцэх үү.Эрх баригчдад давуу байдал олгох гэсэн үйлдэл, үйл ажиллагаа битгий явагдаасай гэж хүсч байна. 

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

 

-СЕХ УИХ-ын 42 дугаар тойрогт орон гарсан нөхцөл үүссэнээс эхлээд саналаа нийтдээ гурван удаа хүргүүлсэн. Харамсалтай нь ҮХЦ хүчингүй болгосон. Сонгууль товлон зарлагдсаны дараа СЕХ бэлтгэл ажилдаа орно. Хэрвээ өнөөдөр товлон зарлавал гуравдугаар сарын нэгний дотор зардлын дээд хэмжээг тогтоож, сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж, нийтэд мэдээлнэ. 

 

Ингээд гишүүдийн 82 хувийн саналаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг дэмжлээ. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт 2019 оны зургадугаар сарын 30-ны санал хураалт явуулах юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин.:
Эрдэнэ сонгуулиас өмнө шоронд явах байх аа.УИХгишүүн Ж.Энхбаярын хэлсэнэөр
2019-02-02
Анхдагч:
Эрдэнээс АН салаагүй цагт 2016 оны сонгуульд сураггүй гэдгиыг АН-ынхан ойлгож бгаа баылгүй дээ.!!!!!!!
2019-02-02
2020:
2020 онд бүгд цаашаа. хэн нь хэн бэ гэдгээ ард түмэнд харуулж чадсан энэ эрдэнэ 20 гаран жил улс төрд суучихаад юу хийсэн хууль бусармаг үйлдлүүдийг хөхүүлэн дэмжчихээд хараад суугаад байж одоо болохоор биенээ хэмлээд хууль бус үйлдэлийг нь илчилээд сууж байна. өөрөө маш их но-той хүн дээ.
2019-02-02