Төрийн байгуулалтын байнгын хороо Л.Оюун-Эрдэнийг дэмжлээ
2019-02-02

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигчийг дэмжлээ. Санал хураалтад 10 гишүүн оролцож, 100 хувийн саналаар нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг дэмжив.

 

 

Тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "Засгийн газрын гол гал зуух, жанжин штаб болсон хэрэг эрхлэх газрын үүрэг роль их. Амжилттай ажилласан Засгийн газрын ар тал нь хэрэг эрхлэх газар байдаг. Үүнийг удирдаж ажиллуулахаар Л.Оюун-Эрдэнийг санал болгож байна. Дэмжиж байна. 

 

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь заяаг шуурхай удирдлагаар хангах, салбар хоорондын харилцааг хангаж ажиллах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын хариуцлага сахилга зэрэг бүхий л асуудлын зангилаан дээр байгаа учраас маш их ачаалалтай ажиллана. дээр нь хуулиа хэрэгжүүлж, биелүүлэх үүрэг ЗГХЭГ-т ногдоно" гэсэн захиасыг хэллээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-23
зочин:
хүсээд байсан албан тушаалдаач очлоодоо
2019-02-02
zochin:
Tegej baigad neg bolomj garhaar ard tumeneesee uuchlalt guichihnoo
2019-02-02
Сэтгэгдэлч:
Албан тушаалд оччихоор нөгөө яриад тэмцээд байсан шударга ёсыг тогтоох ажлаа хэдийд нь хийх юм болж байна аа? Х.Баттулгын гарын хүн гээд мессеж яваад байсан.Түүний өмнөөс өшөө авалт хийсэн юм биш биз дээ. Тэгвэл ч ёстой ард түмэн өршөөхгүй шүү гэдгийг өглөө босоод санаж яваарай гэдгийг захья.
2019-02-02