АНУ-д хүйтний улмаас 21 хүн амиа алджээ
2019-02-02

АНУ-ын түүхэнд тохиож байгаагүй хүйтэн өдрүүдэд үргэлжилсээр байна. Тэгвэл гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 21-нд хүрсэн талаар "ВВС" агентлаг мэдээллээ.

 

 

Ийнхүү цаг агаар өөрчлөгдсөн нь  туйлын ойролцоох нам даралтын бүсийн хүйтэн агаараас болж, АНУ-ын баруун эргийн хотуудад огцом хүйтэрч буй гэнэ.

 

"Чикаго хотод агаарын температур -30 градус болсон бол Хойд Дакота мужид -37 градуст хүрч,  Антрактидын зарим хэсгээс ч хүйтэн болсон" гэж Цаг агаарын хүрээлэнгээс мэдэгдлээ. 

 

Мөн хүйтэн цаг агаарын нөлөөнд 250 гаруй сая хүн хамрагдаж, 90 сая хүн -17 градус болон түүнээс ч дор температурт байх гэнэ. 

 

Гранд Форкс болон Хойд Дакотад өчигдөр агаарын хэм -54 хүрчээ. Эрх баригчид иргэдээ шаардлагатай биш бол холын замд явахгүй байхыг уриалжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин