Баярын өдрүүдэд салхи шуургатай байхыг анхааруулж байна
2019-02-04

Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ сарын 5-нд буюу шинийн нэгэнд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд буюу шинийн хоёронд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, салхи 3,4-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 м/сек, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст түр зуур 16-18 м/сек хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.

 

 

Иймд:

Баярын амралтын өдрүүдэд хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Тиймээс жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр авах,


Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учраас мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин