Сураггүй болсон хөлбөмбөгчний цогцсыг олжээ
2019-02-09

Английн  Прьемер лигт тоглохоор болсон  Аргентины хөлбөмбөгчин Эмилиано Салагийн сууж явсан  “Piper PA-46 Malibu” гэх жижиг оврын онгоц өнгөрөгч сарын 22-нд сураггүй болсон юм.

 

 

Тэрээр шинэ багийнхантайгаа бэлтгэл хийхээр  Францаас Уэльс рүү  онгоцоор явж байхдаа Английн Ла Маншийн сувгийн орчимд алга болжээ.

 

Өнөөг хүртэл аврагчид болон сайн дурынхан хамтран ажиллаж, тамирчинтай холбоо тогтоохоор ажиллаж байсан юм.

 

Тэгвэл аврагчид Ла Маншийн хоолойн далайн ёроолоос дээрх онгоцыг олсон байна. Шалгалтаар уг онгоцноос олдсон цогцос Эмилиано Салагийнх болохыг тогтоожээ. 

 

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ба албаныхан "Техникийн бүрэн бус байдлаас болж, олдсон байх магадлалтай" гэж мэдэгдэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
buun aldaa ene setguulch mongolooroo zub bicheed surchihmaar yum.arai. arai.
2019-02-11