Хятад, Туркийн зөрчилдөхөд хүргэсэн Уйгар хөгжимчин АМЬД
2019-02-11

БНХАУ-ын эрх баригчид шашны цөөнх гэгддэг Шинжаан Уйгарчуудыг бөөнөөр баривчлан, хорих хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгааг олон улс шүүмжилсээр байна. 

 

 

Нэг жилийн хугацаанд Хятадын хуулийнхан ойролцоогоор сая гаруй уйгарчуудыг баривчилж, байцаалтын үеэр тамлан зовоосон гэнэ. 

 

Гэхдээ Бээжин өнөөг хүртэл дээрх хууль бус үйл ажиллагааг эрс үгүйсгэж, уйгарчуудыг хоморголон баривчлаагүй хэмээдэг.

 

Тэгвэл Уйгар үндэстний нэрт яруу найрагч, хөгжимчин Абдурэхим Хэйит баривчилгааны үеэр амиа алдсан гэж Туркийн талаас мэдэгдэж, уйгарчуудыг хоморголон баривчилахыг эрс  буруутгасан юм.

 

Уг үйл явдалтай холбогдуулан Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хами Аксой өчигдөр "Нэн даруй хууль бус үйл ажиллагаагаа зогсоо. Уйгарчуудын эсрэг хэрэгжүүлж буй харгис бодлогоо нэн даруй цуцал" гэж мэдэгджээ.

 

Энэхүү мэдэгдлийн дараахан Хятадын төрийн мэдлийн агентлаг байцаалтын үеэр амиа алдсан гэх хөгжимчний видео бичлэгийн байршуулж "Эрүүл мэндийн хувьд сайн" гэж мэдээлсэн байна. 

 

26 секунт үргэлжлэх уг бичлэгт 55 настай хөгжимчин "Сайн байна уу. Намайг Абдурэхим Хэйит гэдэг. Өнөөдөр бол хоёрдугаар сарын 10-ны өдөр. Миний эрүүл мэнд маш сайн байна" гэж ярьжээ. 

 

Туркийн тал дээрх бичлэгийг СЭЖИГТЭЙ гэв. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
TURK AGUU BNA:
GETEL BID HEDHEN OVOR MONGOL BURIAD TUVAAGAAN AVRAL IREHEER NI BUTSAAGAAD BARIAD YAVUULDAG.HAMGIIN ARCHAAGUI LALARUUD SHTEI. TERNII NEG TOD TOMRUUN JISHEE BOL ENE DOORH ORK BNA. IIMERHUU LALARIIN TSUS NI OIRTSON HAGALGAN BUTARGASAN PIZDAA NARAAS BOLOOD L ENE ULS MAAN NI HOGJIHGUI BNA DAA.
2019-02-12
залуу:
Oросуудаар тархиа мөлчийтөл угаалгасан буриадын орk мин багахан тэнэгтээрэй..цөөхөн монголчууда битгий тэгж халх дөрвөдөөр заагла..
2019-02-11
Увсуудын ах нь ккк
2019-02-11
залуу:
Oросуудаар тархиа мөлчийтөл угаалгасан буриадын орk мин багахан тэнэгтээрэй..цөөхөн монголчууда битгий тэгж халх дөрвөдөөр заагла..