АНУ-ын сенатч Элизабет Уоррен намын сунгаанд өрсөлдөхөө илэрхийллээ
2-11

АНУ-ын сенатч Элизабет Уоррен ирэх онд зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Ардчилсан намын сунгаанд өрсөлдөхөөр болсон тухайгаа өчигдөр зарласан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Өдгөө 58 настай Уоррен өчигдөр Массачусетт муж улсын Лоуренс хотод болсон арга хэмжээний үеэр "Дахин тэвчих арга алга. Алдаатай төрийн бодлогыг засах, эдийн засгийн эрх тэгш байдлын төлөө би Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо. Засгийн газрын хариуцлагатай байдал, нөлөө бүхий корпорациудын зохицуулалт зэрэгт гол анхаарлаа хандуулан ажиллах болно. Зорилгодоо хүрэхэд минь намын нөхөд болон дэмжигчид минь туслах учиртай" гэж хэлжээ. 

 

Тэрбээр зургаан жил  Сенатын танхимд Массачусетт муж улсыг төлөөлсөн, хашир туршлагатай улстөрч юм. 

 

Гэхдээ 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын төлөөлөн Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн билээ. 

 

"Сөрөг хүчин, эрх баригчийн байр сууриа эргүүлэн авахын тулд дахин эмэгтэй нэр дэвшигчийг сонгохоос болгоомжлох магадлалтай гэж тоймчид үзэв. Ардчилсан намын сунгаанд өрсөлдөхөө Калифорни мужийн  сенатч Камала Харрис, Нью-Жерси мужийн сенатч Кори Букер болон Нью-Йорк мужийн сенатч Кирстен Гиллибренд нар илэрхийлээд буй юм. 

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 оны сонгуульд дахин нэр дэвшихээ илэрхийлээд байгаа. 

 

Б.Дэлгэрцэцэг 
Shuud.mn
Сонин хачин