Харамсалтайгаар амиа алдсан хөлбөмбөгчинтэй салах ёс гүйцэтгэв
2019-02-11

Английн  Прьемер лигт тоглохоор болсон  Аргентины хөлбөмбөгчин Эмилиано Салагийн сууж явсан  “Piper PA-46 Malibu” гэх жижиг оврын онгоц өнгөрөгч сарын 22-нд сураггүй болсон юм. 28 настай Сала шинэ багийнхантайгаа бэлтгэл хийхээр  Францаас Уэльс рүү  онгоцоор явж байхдаа Английн Ла Маншийн сувгийн орчимд алга болжээ.

 

 

Хэдхэн өдрийн өмнө аврагчид залуухан хөлбөмбөгчний сууж явсан онгоцыг Ла Маншийн хоолойн далайн ёроолоос олсон юм. Их Британи, Франц болон Нормандын арлуудын нисэх хүчний тусламжтайгаар 1700 квадрат нутаг дэвсгэрт ажиглалт хийн, нисэх онгоцыг эрэн хайх ажиллагаанд дайчилжээ. 

 

Уг онгоцноос олдсон цогцос Эмилиано Салагийнх болохыг тогтоосон билээ. Хөлбөмбөгнөөс гадна онгоцны нисгэгч Дэвид Эбботсон мөн амиа алджээ. 

 

 

Идэр залуухандаа бурхны оронд очсон Салатай багийнхан нь болон дэмжигчид нь салах ёс гүйцэтгэсэн талаар "www.dailymail.co.uk" сайт уламжлав. 

 

Багийнх нь өмсгөлийн ард байрлах нэрийнхээ дээр САЛА хэмээн бичиж, түүнийг дурсан санажээ. 

 

 

Өнөөг хүртэл тамирчны сууж явсан онгоц ямар шалтгаанаар осолдсон НУУЦ хэвээр байна. 

 

Салаг 15 сая паундаар худалдан авсан Уэльсийн “Кардифф” клуб дээрх эмгэнэлт явдалтай холбогдуулан  наймааны цонх хаах хугацааг зөвхөн өөрийн клубтээ зориулан тодорхой хугацаагаар сунгахыг хүссэн ч Английн Хөлбөмбөгийн Холбооноос татгалзсан хариу авчээ.  Тус холбоо "Бүх клуб тэгш эрхтэй байх ёстой” гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зүгээр л жирийн нислэгээр жирийн хүмүүстэй ниссэн бол өнөөдөр амьд байхгүй юу, хүмүүс жаахан мөнгөжөөд ирэхээрээ тансаглахгээл тасрах гээл байдагийн хар гай л байхгүй юу...
2019-02-11
Зочин:
Ум ма ни бад мэ хум. Хайран хүү.
2019-02-11