Унгар олон хүүхэд төрүүлсэн эхчүүдээ ХАЛАМЖИЛНА
2019-02-11

Унгарын Засгийн газар төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор 4 ба түүнээс дээш хүүхэдтэй ээжийг орлогын албан татвараас чөлөөлөхөөр болсон талаар "www.france24.com" сайт мэдээллээ. 

 

 

Энэ талаар Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдэж "Засгийн газрын шийдвэр бол Унгар ирээдүйг цагаачлалаас хамааралтай болохоос сэргийлэхийн тулд дээрх хуулийг санаачиллаа. Ирээдүйд мэндлэх унгар хүүхдүүд энэ улсын ирээдүй билээ" гэж хэлжээ. 

 

Унгарын эрх баригчид исламын шашинтай цагаачдын тоог бууруулахаар ажиллаж байна. 

 

"Тус улсын төрөлт буурч" буйг Үндэсний статестикийн төвөөс уламжлав.  Унгар эмэгтэйчүүдийн төрөлт Европ улсуудаас хэтэрхий бага, насжилт өндөрсөж буй нь эрх баригчдын сэтгэлийг түгшээх болжээ. 

 

Залуу хос 3 ба түүнээс дээш хүүхэдтэй болбол 10 сая форинт буюу 36 мянган ам.долларыг хүүгүй зээл авах боломжийг олгох гэнэ. "Энэ нь залуу хосуудад ихээхэн дэмжлэг үзүүлж, ирээдүйд нь итгэл найдвар нэмэгдүүлэх болно" гэж Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр онцоллоо. 

 

Унгар ирэх 2021 он гэхэд 2.5 тэрбум форинтийг хүүхдийн эрүүл мэндэд зориулахаар төлөвлөжээ. Мөн олон хүүхэдтэй залуу хосуудад тэтгэлэг олгох, хүүхэд тээвэрлэх боломжтой гэр бүлийн машин худалдан авч өгөх гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ungarchuud ch yakhav tendkhiin tsigaanuud l ulam olon khuukhed khiideg ni bolokh ni dee.
2019-02-11