ЭНЭТХЭГ: Хуурамч архи 97 хүний аминд хүрлээ
2019-02-12

Энэтхэгийн хойд хэсгийн Уттар-Прадеш болон Уттаркханд мужид хотноо хуурамч архи, согтууруулах ундаа худалдан авч, хэрэглэсэн иргэд хохирч эхэлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

21 хоногийн дотор хуурамч архи хэрэглэсэн 97 хүн амиа алдаж, 200 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ. 

 

Нэгэн эр энэ сарын 5-нд оршуулгын ажилд оролцох үеэрээ согтууруулах ундаа хэрэглэж, маргааш өдөр нь амиа алджээ.  Уг эрийг хуурамч архи хэрэглэсэн хамгийн эхний хохирогч хэмээн цагдаагийнхан мэдэгдэв. 

 

Эрх баригчид хуурамч архи зарж борлуулсан этгээдийг нэн даруй баривчилж, хуулийн хариуцлага хүлээлгэхийг албаныханд үүрэгджээ. 

 

Цагдаагийнхан шалгалт явуулж 10 мянган литр хуурамч архи болон уг хэрэгтэй холбоотой 200 гаруй этгээдийг баривчилсан гэнэ. Мөн хуурамч архи гэдгийг мэдсээр байж борлуулах зөвшөөрөл олгосон хэд хэдэн албан тушаалтныг ажлаас нь халжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин