Тайландын эзэн хаан эгчээ сонгуульд өрсөлдөхийг эсэргүүцэв
2019-02-12

Тайландын эзэн хаан Маха Важиралонгкорн төрсөн эгчээ Ерөнхий сайдын сонгуульд өрсөлдөхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн талаар "Ройтерс" агентлаг дамжууллаа. 

 

 

Хааны эгч Уболратана Махидол өнгөрөгч амралтын өдөр ирэх гуравдугаар сарын 24-нд болох Ерөнхий сайдын сонгуульд 2001-2006 оны хооронд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Таксин Шинаватрагийн намаас нэр дэвшихээ мэдэгдсэн юм. 

 

Эзэн хаан эгчийгээ энэ албанд тохирохгүй хэмээгээд Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэгч Прают Чон О-Чаг сонгуульдаа амжилттай оролцож, "хууль ёсны Ерөнхий сайд болоорой" хэмээн амжилт хүсчээ. 

 

Хаан төв телевизээр "улс орныхоо ёс уламжлалтай тэрсэлдсэн зохимжгүй үйлдэл" хэмээн эгчдээ хандан мэдэгджээ. 

 

Түүхэндээ анх удаагаа эзэн хааны гэр бүлийн гишүүн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй юм. 

 

Хааны эгч Махидол 1972 онд АНУ-ын иргэнтэй гэр бүл болж, хааны угсаанаас хасагдсан түүхтэй. Тэрбээр 1990 онд нөхрөөсөө салж, гэртээ эргэн ирсэн ч гүнжийн хэргэмийг нь сэргээгүй аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин