ЭМЧ нэхдэггүй ч ИРГЭН төлдөг
2019-02-12

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн салбарт эмч нэхдэггүй ч иргэн өгдөг бичигдээгүй нэгэн хууль байна.

 

Улсын эмнэлэгт мэс засал хийлгэхэд ерөнхий эмчид нь зайлшгүй мөнгө өгч, “гар цайлгах” ёстой гэсэн бодлыг ойр дотных нь хэн нэгэн хүндээр өвдсөн хэн бүхэн тээж явдаг. Хэрэв мөнгө өгөхгүй бол сэтгэл дутаж, өвчтөнг бүрэн дүүрэн эмчлэхгүй, магадгүй тархины хүнд хавдраар өвчилсөн бол хавдрыг нь авахдаа хагасыг нь тархин дотор нь үлдээчих мэт ойлгодог.

 

Тун саяхан ойрын хүн маань өвдөөд эмнэлэгийн үүдээр хэд хоног эргэлдлээ. “Тархины цусан харвалт” гэсэн оноштойгоор сумын түргэний машинаар Улсын төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэнийг уг эмнэлгийн эмч нар “Харвалт гадна талдаа тул мэс заслын аргаар соруулж авна” хэмээн онош тогтоогоод даруй гурав хонов.

 

Мэс засал хийхгүй гурав хоноход “Эмч нар нь мөнгө хараад мэс заслыг нь хойшлуулаад байна. Мөнгө өгсөн нэгэнд урьдчилаад хагалгаа хийгээд байна” гэж ар гэрийнх нь хэн нэгэн нь анхлан ам нээхэд “Нээрэн тийм” хэмээн дуу нэгтэйгээр дэмжиж байгааг харав.

 

Мэс заслын тасгийн гадна хүлээх танхимд “Танайх эмчид нь хэдэн төгрөг өгсөн бэ” гэхэд “600 мянган төгрөг өгсөн. Бас туслах эмч нарт нь  100, 100 мянган төгрөг өгөөд сувилагч нарт нь хоол захиалаад өгчихсөн” гэх яриа өрнөх аж.  Эл хариултыг сонссон харилцан ярилцагч нь хажуудах хүнээ нударч “Багадах нь ээ” гэж шивнээд хүнгүй буланд очиж дугтуйтайгаа зузаалах юм.

 

Харин эмч нар авъя гэж нэхээгүй, нэхдэггүй ч аж. Мэс засал хийхээс өмнө ерөнхий эмч ар гэрийнхнийг нь дуудан уулзаж хагалгааны талаар ойлголт өгч, хүнд эсхүл хөнгөн гэдгийг тайлбарлан хэлдэг байна. Гэхдээ ихэнх тохиолдолд “Энэ хагалгаа хөнгөн, айлтгүй” гэж хэлдэггүй бөгөөд мэс заслын явцад ямар ч хүндрэл гарахыг үгүйсгэхгүй гэдгийг учирладаг байгаа юм. Үүнийг сонссон ар гэрийнхэн эмчийн өрөөнөөс гарч ирсэн даруйдаа “Хүнд хагалгаа гэнэ. Мөнгө л өгье. Тэгвэл л амь насыг нь наад эмч чинь аврах юм байна” хэмээн өөр хоорондоо ярилцана.

 

Уг нь эмч ажлаа л хийж байгаа. Тэднийг авлига авдаг, мөнгөтэй хүнд илүү үйлчилдэг гэх явган үгээр дайрах нь бий ч үнэндээ иргэд өөрсдөө өгөх ёстой гэсэн хэзээнээс ч юм уламжилж ирсэн ойлголттойгоор мөнгө өгч эмч нарын нэр хүнд, ажил хөдөлмөрийг үнэ цэнэгүй харагдуулдаг байна.

 

Мөнгө өгсөн ч өгөөгүй ч эмч ажлаа л хийнэ, амь насыг нь аварна. Тиймээс олон жилийн турш явж ирсэн энэ буруу тогтолцоог одооноос халах хэрэгтэй.

 

Дээр дурдсан ойрын хамаатан маань эмчид мөнгө, сувилагчид хоол өгөлгүйгээр мэс засалд орж амжилттай давсан гэдгийг дурдах нь зүйтэй биз.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bid oorsdoo l mongo ogdog shuu dee. Tegeed daraa ni nehsen ene ter gej hudlaa yaridagaa l bolichihvol bolno doo. Emch hun hiih estoi ajlaa nom jurmiin daguu hiih l estoi biz dee
2019-02-13
Зочин:
Яг аминд тулсан газар мөнгө өгөхгүй гээд гүрийх ч бас хэцүү л дээ. Гомдлын мөрт гээд өгч л таарна. Гэвч мөнгө өгсөн өгөөгүй эмч нар хийж чадахаа л хийнэ гэдэгт би л лав эргэлздэг. Нэг энгийн жишээнээс харахад манай дүү хагалгаагаар төрөөд ямар ч гэлээ утас авчраагүй юу гэсэн гэсэн тэгэхээр нь мэдээгүй юм чинь авчраагүй ээ л гэж тэгсэн энэ муу хөдөөний хөөсөн мантуу зүгээр л утсаар оёоход хангалттай гэсэн гэсэн. Хажуугийн хүүхэн нь бас хагалгаагаар төрөөд тэр гайхамшигтай утсыг нь авчирч өгөөд бас мөнгө төгрөг өгөөд аймаар гоё оёулсан гэсээн инээдтэй. Гэхдээ манай дүүгийнх сайн эдгээд нөгөө хүүхэн нь хүндрэл өгсөн гэсэн. Тэр нь өөрсдийнх нь биеийн дархлаа эсэргүүцлээс ч хамаарсан л байх.
2019-02-13
Зочин:
Төрх эмнэлэг бол бүүр хэцүү л гэхийн бна лээ гар цайлгахгүй бол аль мууг нь үзүүлж байж л төрүүлдэг ч гэх шиг
2019-02-13
зочин:
монгол эмч нар сүрдүүлж айлгаж дээрэмдэж мөнгө авдаг
2019-02-13
эмч нар өгөхгүй бол хөдөлдөггүй юм бн лээ:
Үнэн
2019-02-12
nehsen hvn bdgviee .asar ih tus bolson hvnd hvcheerl ugdug duu
2019-02-12
Irgen:
Yronhii emch ni duudaad uulzahdaa l shuud 4n emch,4n suwilagch hagalgaand orno gariig ni tsailgaarai geed l shuud helj bn le!!! Emnelegiin salbar hvnd surtaltai,gar hardag ni vnen shv de!!!
2019-02-12
ард:
тусгай мэргэжилтэн сувилагч нарыг улаан цайм доромжилж худлаа гүтгэдэг энэ нийгэмд хэн ажилах билээ эндээсээ бүрч ажилах хүнгүй болно
2019-02-12
ард:
эмч нарт мөнгө өгдөг нь нууц биш шүү дээ харин муу сувилагч нарт ганц чихэр май гээд өгдөггүй мөртлөө энэ муусайн юмнуудтай яриад хэрэггүй эмчтэйл гар цайлгаад л болоо гээд
2019-02-12
Том мэс засалч нар бол зүгээр л нэг хагалгаанаас 1 сая гэсэн ханштай байдаг. Залуу эмч нар нь "багшийн ханш 1 сая" гээд л шууд л хэлдэг. Тэгээд л өгөхгүй бол муу ч хийх юм билүү гээд айгаад өгдөг ш д, хүмүүс. Бас багажны мөнгө гээд л 2-3 сая бас авдаг. Хуваагаад л авдаг байх даа.
2019-02-12
zochin:
мөнгө өгөхгүй бол ууралдаг эмч нарыг бодвол сайхан сэтгэлтэй мэргэжилдээ мундаг эмч хавигүй олон бий юм өгчихөөд ард нь юм ярьж байхын оронд мөнгөө өвөртлөөд гадаад оронд очиж үзүүлээд мөнгөө төлвөл чөлөөтэй шүүдээ
2019-02-12
яалт ч үгүй өгдөг л юм билээ. Эмч нь ч тоохгүй авдаг юм билээ. Даанч эмчийн чадал, мэдлэгээс болсон уу, бид хайртай хүнээ алдсан даа.
2019-02-12
yag uneeeeen
2019-02-12
mes zasliin emch nar tsum iim shdee, busad emch suvilagcg nar iim yum bhgui shdee mes zasliinhan hund nuhtsul geed tsalin undur avdag yag uene shuuuu survaljlaga beldmeer yumaaa
2019-02-12
Зочин:
Өгөхгүй жоохон удвал уурлаад аймар ш дээ. Монголд өвдөж үзээгүй юмуу,Сүрэн гуай?
2019-02-12
Зочин:
Гарчигаа зөв өгөөч ээ.Эмч нар авч гаргах амьсгал,харах харц бүхнээрээ нэхдэг л дээ.
2019-02-12
z:
yag unen
2019-02-12
yag unen
2019-02-12
зочин:
Эмч нар мөнгө өгөөгүй л бол өвчтэй хүн үхэж байсан ч тоохгүй. Муу юм болоход ямар нэг аргаар өөрөөсөө зайлуулаад л өнгөрнө. Манайхан талархлаа үгээр илэрхийлж сурмаар байгаа юм. Тэгэхгүй бол үнэ ханш нь өсөөд, хор уршиг нь хэлж хэмжээлэх аргагүй болно. Мөнгө авсан эмчийг дотроосоо мэдээлж зайлуулдаг болвол энэ бусармаг явдал засарна.
2019-02-12
yag uneeeeen
odmaa:
emch nar yahi yahi gsn murtluu l awdii shdee
2019-02-12
odmaa:
emch nar yahi yahi gsn murtluu l awdii shdee
2019-02-12
tenuun:
minii huvid aaw, eej, hamaatan sadnii min ami nasiig awarch ugsun amid burhand bayarlasnaa ilerhiilj gariin beleg ugch baisan.
2019-02-12
Od:
Ene bol bichigdeegui huuli. Bichigdseneesee iluu mordogddog. Ylanguya toroh gazruudad !!!
2019-02-12
z:
yag unen
yag unen