Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийн шүүх хурлыг хойшлуулав
2019-02-12

 

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх болон  дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан үндэслэлээр саатуулсан. 

 

Түүнд холбогдох авлигын хэргийг өнөөдөр /2019.02.12/ БЗД, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.30 цагаас хэлэлцсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгч хурал давхцсан шалтгаанаар шүүх хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 10.30 цаг хүртэл хойшлуулжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин