Үндсэн хуулийг өөрчлөх төслийг “буцаая”
2019-02-12

 

Өнөөдөр төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж,  шинэчлэл хийх цаг болсон гэдгийг үг хэлэх бүртээ онцолж байгаа. Тухайлбал, УИХ-ын намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “засаглалын эрс шинэчлэл хийх хэрэгтэй” гэдгийг онцолсон. Засаглалын эрс шинэчлэл гэдэг нь парламентын засаглалыг бэхжүүлэх бус Ерөнхийлөгчийн засаглал руу шилжихийг хэлээд байна уу гэж ажиглагчид доторлож байлаа.  Хаврын тэргүүн сараа угтсан ажлын эхний өдрөөс Ерөнхийлөгчийн Засаглалыг дэмжиж байна гэх бор шувуу нисч байна.

 

Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, хэлэлцүүлэг өрнүүлж, зөвшилцөх уулзалтыг ч хийгээд байгаа. Ингэснээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь:

 

  1.     Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
  2.     Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;
  3.     Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
  4.    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;
  5.     Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;
  6.     Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан.

 

Ингэхдээ парламентын засаглалыг бэхжүүлж, Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалтыг тусгаж байгаа. Тухайлбал, байнгын үйл ажиллагаатай парламентын нөлөөллийг бэхжүүлэхийн тулд чуулганы хуралдах хугацаа, хуралдааныг хүчинтэй тооцох ирцийг хуулиар тогтоох, хяналтыг сайжруулах зэргийг тусгасан бол Засгийн газрын тогтвортой байлгахын тулд Ерөнхий сайдад бүрэлдэхүүнээ тогтоож, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг олгох талаар төсөлд тусгаж өгсөн. Харин Ерөнхийлөгчийн тухайд Үндсэн хуульд зааснаар хууль санаачлах эрхийг нь хэвээр хадгалагдаж, “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүдийн 3/2-оос доошгүй нь үзсэн, Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдийг тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ эдэлнэ” гэж төсөлд тусгаад байгаа.

 

Түүнээс бус  засаглалын эрс шинэчлэл хийх асуудал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд огт тусгагдаагүй билээ.

 

Тэгээд ч өнөөдөр ард иргэд төр, засагт итгэл алдарсан энэ үед  үнэмлэхүй 65 суудалтай, эрх баригч хүчин МАН-аар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх эсэх ч эргэлзээтэй. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэгддэг.

 

Хэдийгээр хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр тусгасан. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ыг дэмжсэн сонгогчдын итгэлийг эрх баригчид хөсөрдүүлсэн, ард нийтийн санаа бодол дараагийн сонгууль руу “эргэсэн” энэ үед Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих байтугай Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл ч “унаж мэднэ”. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай ч, МАН-ын бүрэн эрхийн хугацааны тойрог гадагшлах дөхсөн энэ үед “Монголын ард түмэн бид:

 

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн Үндсэн хуулийнхаа тунхагийг эрхэмлээд явах нь өлзийтэй дэг ээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Айж мэмбэгнэж байхаар АИХ зарлан хуралдуулж үндсэн хуулиа ѳѳрчлѳе.Сум суурин хороо багаас байнга оршин суудаг иргэдээс 600-с дээш тѳлѳѳлѳгч сонгоод АИХ хуралдуулья.Иргэд ѳѳрсдийн боломжийн иргэнээ сонгохоо мэддэг болжээ.Намчирхсан суудлаа алдахаас айсан одоогийн УИХ үндсэн хууль ѳѳрчлѳнѳ гэж юу байсан юм бэ.Ер нь бид УИХ тѳрийн ѳндѳр албан тушаал шүүх хуулийн толгойд гарч хулгай луйвар хийдгийг зогсооё гэвэл АИХ хуралдуулах л үлдлээ.Нямдоржоо Лүндээжанцанаа та хоёр уриалга гаргалдаа.
2019-02-14
UYAACH...SHINJEECH:
2 XUJAA 1 YAPONTOI TENTSENE, 2 YAPON 1 AMERIKTAI TENTSENE. 2 AMERIK 1 ANGLITAI TENTSENE. 2 ANGLI 1 GERMANTAI TENTSENE. 2 GERMAN 1 EBREETEI TENTSENE. 2 EBREE 1 MONGOLTOI TENTSENE............ IX XURALIIN 76-TAI ENXBAYR ERUNXIILUGCHIIN OYUN UXAAN TENTSENE,,,,,, ODOONII ENE DAMPUURSAN TUR UNDSEN XUULI UURCHILUX XEREGGUI,,,,ONTS AYULTAI GEJ TER XELSEEN.
2019-02-12
энэ 76:
энэ 76 болохгүй, хүчин хийсэн 1 хүн бна, ЖДҮ бна, болохгүй энэ 75 Үндсэн хууль өөрчилж
2019-02-12
Zochin:
Neg nam olon ued undsen khuuli oorchloj bolokhgui shuu dee
2019-02-12