Улаанбаатар
Тайландад баривчлагдсан Бахрейн хөлбөмбөгчин эрх чөлөөтэй боллоо
7 өдөр

Персийн булангийн арлын нэг болох Бахрейн улсын хөлбөмбөгчин Хакем Аль-Арайбиг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  Тайландын нийслэл Бангкок хотноо саатуулагдсан билээ. 

 

 

Тайланд зөвхөн Бахрейн улсын хүсэлтийн дагуу хөлбөмбөгчинг баривчилсан гэдгээ тухайн үед мэдэгдэж байв. Хөлбөмбөгчин эхнэрийнхээ хамтаар Тайландад бал сараа тэмдэглэж байхдаа баривчлагдсан аж. 

 

Учир нь хөлбөмбөгчин 2014 онд Австрали руу дүрвэсэн ба өнгөрсөн хугацаанд эрх баригчдаа шүүмжлэх, Бахрейны бодит байдлын талаар хэвлэлд илэн далангуй ярилцлага өгчээ. 

 

Бахрейн улс түүнийг өөрийн улсдаа шилжүүлэн авахыг хүссэн ч хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцэлтэй нүүр тулжээ. Улмаар Бахрейн улс өчигдөр уг шийдвэрээсээ буцсан ба удалгүй Тайландын тал хөлбөмбөгчинг сулласан аж.

 

"Тэрбээр суллагдсан даруй Австрали руу буцсан" гэж Бангкок дахь Австралийн Элчин сайдын яамнаас мэдээлэв.  Түүнийг Мельбурн хотын нисэх буудалд ирэх үед олон зуун хөгжөөн дэмжигчид нь угтан авчээ.  Хакем "Миний төлөө хичээнгүйлэн ажилласан Австралийн Засгийн газарт гүнээ талархал илэрхийлье" гэж хэлжээ. 

 

Бахрейн улсын Гадаад хэргийн яам "Хакем Аль-Арайбигийн ял шийтгэл хэвээр байгаа. Тиймээс бид шаардлагатай арга хэмжээ авсаар байх болно" гэж уламжилжээ. Хөлбөмбөгчин 10 жилийн ял төлөвлөж буй гэнэ. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин