Энистонд экс нөхөр нь төрсөн өдрийн мэнд хүргэжээ
2019-02-12

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Энистон өчигдөр 50 нас хүрсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.  Тэрбээр төрсөн өдрөө гэр бүлийнхээ хамтаар Нью Йорк хотноо тэмдэглэн өнгөрүүлсэн гэнэ. 

 

 

Тэгвэл Энистоны экс нөхөр, жүжигчин Жастин Теру инстаграм хуудсаараа дамжуулан экс хайртдаа мэндчилгээ дэвшүүлсэн аж.

 

Теру экс эхнэрийнхээ зургийг инстаграмдаа байршуулаад "Хүчирхэг эмэгтэйд төрсөн өдрийн мэнд хүргэе" гэж бичжээ. 

 

Тэд 2015 онд хуримаа хийсэн ба 2017 оны эхээр тодорхойгүй шалтгаанаар салцгаасан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин