Улаанбаатар
Удахгүй 70 нас хүрэх Ричард Гир ААВ боллоо
7 өдөр

Холливуудын нэрт жүжигчин Ричард Гир 69 насандаа ААВ болсон талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

 

Гирийн үзэсгэлэнт гэргий Александра Силва хэдхэн өдрийн өмнө Нью Йорк хотноо амаржиж, хүүтэй болсон талаар анхлан Испанийн "HOLA" сэтгүүл мэдээлэв.

 

Хос өнгөрөгч оны есдүгээр сард Түвдийн оюун санааны удирдагч, дээрхийн гэгээн Далай ламтай уулзсан билээ. Уг уулзалтын үеэр Александра Силва жирэмсэн гэдэг нь ил боолсон юм. 

 

Жүжигчин эрийн ойрын эх сурвалж "Гир их жаргалтай байгаа. Тэрбээр тун удахгүй 70 нас хүрнэ" гэж ярьжээ. 

 

Ричард Гир өнгөрсөн оны зургаадугаар сард өөрөөсөө 30 насаар дүү Силватай гэрлэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин