ОХУ олон улсын интернэт сүлжээнээс "тусгаарлагдах"-аар төлөвлөжээ
2019-02-12

ОХУ-ын эрх баригчид цахим аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс туршилтаар олон улсын интернэт сүлжээнээс ТУСГААРЛАГДАХ алхам хийхээр төлөвлөж буй талаар "TASS" агентлаг мэдээллээ. 

 

 

Уг алхмын хүрээнд оросуудын цахим сүлжээнд нийтлэх, дамжуулах, түгээсэн мэдээ, материал олон улсад тархахгүйгээр зөвхөн улс дотроо үлдэх аж. 

 

Төрийн Думын хэсэг гишүүн өнгөрөгч онд бие даан үйл ажиллагаагаа явуулах технологийн шинэчлэлийн хуулийг төслийг парламентад танилцуулсан юм. 

 

Цахим ертөнц дэх мэдээллийг зөвхөн улс дотроо хадгалах эхний туршилт ирэх дөрөвдүгээр сард албаныхан зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгалаа. Гэхдээ уг ажилд хугацаа, хөрөнгө, иргэдийн дэмжлэг ихээхэн шаардлагатай гэнэ. 

 

ОХУ-ын Засгийн газрыг олон улсад тархан кибер халдлага зохион байгуулдаг хэмээн "НАТО" холбоо, АНУ зэрэг барууны орнууд байнга буруутгасаар ирсэн. Сүүлд 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлсөн хэмээн буруутгасаар байгаа юм. 

 

ОХУ-ын шинэ хуулийн төсөлд "DNS" хэмээх өөрсдийн сүлжээг бий болгох тухай оруулжээ. Ингэснээр олон улсад байрлах серверүүд тасалдсан ч өөрсдөө бие дааж үйл ажиллагаагаа явуулах боломжтой. 12 байгууллага "DNS"-ийн серверүүдэд хяналт тавьдаг боловч, одоогоор ганц нь ч Орост байрладаггүй гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zov:
Zov
2019-02-12
дэлхий нийтээс тусгаарлагдаж байхдаа таарсан тэнэгүүд одоо путинээ шүтэж долоож бгаад сөнөсөн нь дээр дээ
2019-02-12
zochin:
mundag yum aa
2019-02-12
Коммунизмаа амжилттай багуулаарай ИВАНУУД.
2019-02-12
zochin:
Маш ЗӨВ.
2019-02-12