Улаанбаатар
Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг дордуулахгүй байхыг хүслээ
7 өдөр

МҮЭ-ийн холбооноос Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зарчмын зөрүүтэй байгаа саналыг танилцуулах зорилгоор өнөөдөр /2019.02.12/ хэвлэлийн хурлыг зарлан мэдээлэл хийлээ.

 

 

Есөн жил үргэлжилж байгаа Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн асуудал Засгийн газраас УИХ-д өргөн баригдаад хэлэлцүүлгийн эхний шатандаа явж байгаа билээ. Хэлэлцүүлгийн эхний шатанд МҮЭ-ийн холбоо саналын зөрүүтэй байсан учраас УИХ-ын Нийгмийн бодлого, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос гурван талын хамтарсан дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. МҮЭ-ийн холбооноос эдгээр саналыг Засгийн газар, УИХ-ын дэд ажлын хэсгийн хүрээнд удаа дараа тавьж ирсэн боловч хуулийн төсөлд тусаагүй байна. Үүнд: 


1. Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс улс, аймаг, нийслэлийн хамтын хэлэлцээр, хамтын гэрээний биелэлтийг шаардаж хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх эрхийг хуульд тусгах;
2. Бүх шатны хамтын гэрээ, хэлэлцээрийг Үйлдвэрчний эвлэл байгуулж байх;
3. Салбар /салбар дунд/-ын хэлэлцээрт төрийн захиргааны төв байгууллага хуулийн дагуу оролцох үүрэгтэй байхыг баталгаажуулах;
4. Хуулийн төслийн 85.1.1-дэх заалтаас “ҮОХХМШӨ-ний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгох” зохицуулалтыг хасахгүй байх; 


Тиймээс цаашид эдгээр саналын зөрүүтэй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгуулж, хуулийн заалтуудыг дордуулахгүй байж, хуулийн шинэчлэлийн агуулгаа хадгалах хүртэл МҮЭ-ийн холбооноос тасралтгүй байр сууриа илэрхийлэхээ мэдэгдэв.

Shuud.mn
Сонин хачин