ШАЗРУУН…
2019-02-13

Өдгөө хуучраагүй байгаа сар шинийн баярын өмнөхөн У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт зарим нэг сэлгээ хийгдэв. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга болон дэвшиж, оронд нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ очлоо. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсон нь УИХ-д анх сонгогдсон гишүүдээс хоёр дахь нь болж таарч байгаа юм. Өмнө нь Ж.Мөнхбат анх удаа сонгогдоод сонгуулийн үеэр МАН-ын генсек байсны хувьд ЗГХЭГ-ын даргын суудалд сууж байв. Мөн тэрээр наяад оны залуусаас сайд болсон анхны хүн болов.

 

 

Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан гээд намынх ах нар чөлөөндөө гарах болоогүй, У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нарын ах нар нь одоо л албан тушаалын бараа сэлтийг харж эхэлж байгаа үед 1980-аад онд төрсөн, анх удаа УИХ-д сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томилогдоно гэдэг өөрийнх нь хувьд амжилт л даа. Дөчин нас ч хүрээгүй энэ залуугийн улс төрийн замнал богинохон.

 

Хэнтий аймгийн Батноров сум, Бэрхийн уурхайд төрсөн энэ залуу 2001 онд “Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, 2005 онд Австралийн Мельбурнийн их сургуулийг Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуульд боловсрол судлалын магистр зэрэг хамгаалж, 2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн.Улмаар 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд магистрийн зэрэг хамгаалжээ.

 

Л.Оюун-Эрдэнэ 2001 онд Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх хотын Захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал, 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ХЭГ-ын дарга, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2019 оноос ЗГХЭГ-ын даргын албыг хаших болсон. Мөн 2010-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Эндээс харвал Л.Оюун-Эрдэнэ ердөө л 11 жилийн улс төрийн намтартай хүн юм. Тиймээс түүнийг энэ “амжилт”-д ямар замаар яаж хүрэв гэдгийг бодох ёстой.

 

2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт авч, 65 суудалтай болсон. Л.Оюун-Эрдэнэ бол тэр 65-ын нэг. Өмнөх дөрвөн жилд нь сөрөг хүчин байж, АН-д дарагдаж явсан МАН гэнэтхэн УИХ-д олуулаа болж Монголын улс төрийн эрх мэдэл, албан тушаалыг эзэлсэн. Удалгүй хоорондоо хагаралдаж, тэр нь явсаар өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм. Харин ингэж эв эвдрэлцэж, засаг төрийг хуваалдан “байлдсан” зурвас үеийн “од” нь энэ залуу болсон хэрэг. Л.Оюун-Эрдэнэ 2016 оны сонгуульд намаа ялалтад хүргэсэн М.Энхболдтой “заамдалцаж”, улмаар сар шинийн өмнөхөн суудлаас нь унагасан юм. Яг үнэндээ М.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ хоёрын туршлага, түүх сэлтийг жинлээд үзвэл нэг нь дэндүү хүнддэж, нөгөө нь хэтэрхий хөнгөднө. Гэвчиг яг одоогоор хөнгөн нь хүндээ буулгаад авчихав.

 

Сануулбал, Л.Оюун-Эрдэнэ 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ-ын анхны чуулган дээр л М.Энхболд руу дайрч эхэлсэн байдаг. М.Энхболдыг УИХ-ын дарга болохоор санал хурааж байхад эсэргүүцэж кнопдож байв. Ингэж явсаар жил гаруйн дараа 2018 оны хавар УИХ-ын дарга асан М.Энхболдын байлцсан гэж “60 тэрбум”-ын бичлэгийн асуудлыг сөхөж, уг үйл явдлаар Нийтийн сонсголыг хийх саналыг өргөн барьж байв. 2018 оны баяр наадмын өмнөх өдөр УИХ-ын ээлжит бус чуулган зарлахыг шаардсан 25 гишүүний гарын үсгийг өөрийн бланк дээр зуруулж УИХ-д өргөн барьсан. М.Энхболдыг огцрохгүй бол чуулганд суухгүй гэж бойкот хийж үзэв. Ийн баяр наадмын дараа, найр хуримын долоо, найм, есдүгээр саруудад “60 тэрбум”-ын асуудлаар АТГ, ТЕГ-т хандаж, энэ хэргийг дахин шалгуулж эхэлсэн. Улмаар М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах саналыг өргөн барьж, зүтгэсээр сар шинийн баярын өмнөхөн буюу одоогоос 14 хоногийн өмнө санасандаа хүрсэн. Энэ үед өнгөрсөн зунаас хойш ганцаараа байсан Л.Оюун-Эрдэнэтэй хамт албан бланк дээр гарын үсэг зурсан 40 гишүүн чуулганыг бойкотлож, М.Энхболдын эсрэг хамтдаа тэмцдэг дөрвөн гишүүн нэгдсэн байдаг. Бас Сүхбаатарын талбайд хоёр ч удаа олон нийтийг хамарсан томоохон жагсаал зохион байгуулсан. Л.Оюун-Эрдэнэ ингэж улайран зүтгэснийхээ шалтгааныг “…Монголын төрийг МАНАН-гаас цэвэрлэж байна” хэмээн тайлбарладаг. Түүнийхээр УИХ-ын дарга асан М.Энхболд бол МАНАН-гийн томоохон төлөөлөл гэсэн. 2016 онд анх удаа УИХ-д сонгогдоод өнөөдөр ЗГХЭГ-ын дарга болсон Л.Оюун-Эрдэнийн түүх ердөө л энэ.

 

Гэхдээ М.Энхболдыг ингэтлээ зууж, түүн рүү улайран дайрах бас нэгэн шалтгаан байдгийг улс төрийн хүрээнийхэн, ялангуяа МАН-ынхан яриад байгаа. Тэр нь “…НАМЗХ-ны ерөнхийлөгч байхдаа АНУ-д сурахаар явсан хойгуур нь МАН-ын дарга М.Энхболд тус холбооны удирдлагыг Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр хоёрт шилжүүлэх ажлыг зохион байгуулсан” гэж НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ үздэг аж. Тиймээс өс санаж, түүнийхээ хорслыг тайлахаар УИХ-ын гишүүн болсон өдрөөсөө эхлэн М.Энхболд руу дайрч, эцэст нь УИХ-ын дарга, МАН-ын дарга гэсэн өндөр дээд албан тушаалуудаас нь салгасан гэх юм билээ. Ер нь бол энэ утгаараа ч, өнгөрсөн хоёр жилийнх нь үйл хөдөлгөөнийг харсан ч Л.Оюун-Эрдэнэ бол тунчиг шазруун юм. Эдгээр мэдээлэл, дүгнэлтийг одоохондоо үнэлэх шаардлагагүй. Яадаг ч байсан Л.Оюун-Эрдэнэ дээр дурдсанчлан тун богино хугацаанд явсаар ЗГХЭГ-ын дарга болж чадлаа. Өөрөөр хэлбэл, албан тушаалтантай тэмцэлдэж явсан сул гишүүн өөрөө эрх мэдлэл, албан тушаалд очлоо. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ “гудамж”-наас тэмцэж байсан шигээ, ярьж байснаараа МАНАН-г устгаж, Монголыг хөгжүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлж чадах уу гэдэг асуулт одоо зүй ёсоор тавигдана.

 

Мэдээж хэрэг, үүнийг цаг хугацаа харуулна. Магадгүй, өнгөрсөн хугацаанд хэлсэн ярьсан нь худал болж таарвал төрийн энэ өндөр албан тушаалаас түүн шигээ хурдан бууж, улс төрийн арван хэдэн жилийн түүхэндээ цэг тавих нь тодорхой.

 

Харин амаа ажил болгож, М.Энхболдыг түлхсэн шигээ шазруун хэвээрээ ажиллавал Л.Оюун-Эрдэнэд итгэж болох юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.13 № 29 (5996)

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Миеэ.Энхболдын сүлжээг Ц.Элбэгдорж,Т.Бадамжунай,нар удирдаж монголчуудын ѳнгѳтэй ѳѳдтэйг цѳлмѳѳд шунал нь улам буцалж ард түмний ганц бахархал Эрдэнэт үйлдвэрийн 49-хувийг хүртэл хулгай луйвраар авчихаар чинь ер нь хэлэх үг олдохгүй байна шүү.Монросцветмет,Хѳтѳлийн Цемент шохойн үйлдвэр,Дарханы Тѳмѳрлѳгийн үйлдвэр энэ үйлдвэрүүдийг дагасан уул уурхайн 100-д лиценц гээд бүгдийг луйвраар авсан.Хѳтѳлийн цемент шохойн үйлдвэрийн захирал Шоовдорыг үйлдвэрийн ѳргѳтгѳлийн ажлаас мѳнгѳ зувчуулж шоронд байхад нь Ц.Элбэгдорж гаргаж үйлдвэрийг луйвардаж авах ажлаа хийлгэсэн.ХХБанкны сахал хэмээх Эрдэнэбилэг нь удирдагч нь гэж Намбарын Энхбаяр ярьсан.Энэ луйврын ажлыг гардан зохион байгуулдаг луйварчин нь Эрдэнэт үйлдвэрийн худалдааны захирлаар 2004-оноос хойш 2-удаа ажилласан 2016-онд Ж.Эрдэнэбатын засгийн газар зам тээврийн сайдаар ажилласан хужаа хэмээх Д.Ганбат юм.Энэ хулгайчуудын бүлэглэлийг таслан зогсоохгүй бол улс орныг худалдхад бэлэн болсон шүү.
2019-02-14
Dahiad bichie. Ene pyaldaga gar alban tushaaliin tuluu yu ch hiihees butsahgyi. zes ni mash hurdan zuhuisna daa ene hynii.
2019-02-14
зочин:
Шазруун гэдэг чинь Зи шиг хүнийг хэлж байгаа юм
2019-02-14
kkk comment ustgadag sait uu ene chini huurhii.
2019-02-14
За ард түмэн минь харж л бай. Юун энхбаяр юун элбэгдорж юун энхболд. Женко тэргүүтэй энэ нөхөд монголыг жинхэнэ сүйрүүлнэ тоглоно хохирооно дарангуылна дураараа дургина. Учир нь женко маш их мөнгөтэй учраас мафи зантай учраас мафи ард нь бдг учраас хар пи ар муу аргыг сайн зохион байгуулж ард түмний итгэлээр саыхан тоглож хуурна шүү
2019-02-14
Auggdoug:
za ter shazruun mazruun ni ch yah ve, amerikt baihdaa hyn hulhidsan gedeg yaria ali divan garigaas l yavaad baigaa teriig ni neg sain shalgah heregtei baigaamdaa, hogshin luivarchidiig zaluu luivarchidaar solivol , ene tord nyyrlesen zavharaliig ulaml urtasgaj baigaa yavdal bolno , yer ni bol yos surathuunii dogoldol gargasan henbugaig ch odoo bygdiig ni shahaad zailuulah heregtei
2019-02-14
Дэмжиж байгаа шүү.Амжилт хүсье
2019-02-14
Зүрхний хилэн:
Яах гэж ард түмнийг талцуулж яс хаясан юм бичиж байдаг юм бэ? Хэнд ашигтай юм хараал идээсэй та нарыг
2019-02-13
Zochin:
Ene shazruun zan gejvv vgviee hov hor hutgah zan bailgvidee
2019-02-13
ene khvnii ergvv teneg enkhboldtoi bvv jisheesei... Ergvvgiin tuil Mi yer ni yu hiij giiguulsen yum be Mongolchuudaa ... Mongoilyn bukh ungutei uudtei zuilsiig tonon deeremdsen biz dee... shazruun ch geh shig ... harin ch soyoltoi bolovsroltoi zaluu uls toerch shvv,. hudadagdsan hudalch pizda mini vgee olj hooloo olj ideerei
2019-02-13
Ждүчдииг аан компаниудыг мөн хувь хүсүүсииг шалгаач тэд мөнгө унаагчид байх юмхар тамхииг цег шалга нэг газар дүүргүүд эд итгэх хэрэггүйээ цагдаагиин дарга нарыг слль дунд дарга нар нь завхруулагчид
2019-02-13
Ouynerdenee mongold heregjij baigaa buh tenderiin ajliin ard toriin omchit kompanii zahirliin nuuts kompaniud yam tamgiin gazriin darga meregjiltnuudiin nuuts kompaniud baigaa.
2019-02-13
Zochin:
Alban tushaaliin tuluu amia tavital temtsegch
2019-02-13
Bitgii gorid..... gargasan shiidver ni hen be gedgiig heleed ugnuuu
2019-02-13
Ойрхон нүд шигээ их ойрын бодолтой залуу гнлэ. Ах херо баатар нь бас хаана мөнгө бн тэнд нууц бичлэг хийж жанхууд худалддаг гсн кк
2019-02-13
Сэргэлэн л суганы үс, бөгс долоогч цүнх баригч бандинцар гэхийн билээ. Жанхуу цаана нь бүх юмыг хариуцна гээд тэмцүүлээд өдг гсн, удкү ерөнхийлөгчийн засаглалтаы болгоно гээд жагсах сурагтай. Энэ энхболдын хөлийн хурууны чигчий чинээнд ч хүркү нусан бурантаг үүрдиын энэ суудалд байх юм шиг төр үймүүлж их хурал гацаадаг хэн бэ муу банди гомо хоойлойт чинь ха ха хааа
2019-02-13
зочин:
шазруун биш зуунги гэвэл таарна. үнэхээр шудрага юм бол хэрэг нь нотлогдсон ЖДҮчин намынхаа гишүүд, намын томилгоогоор ажлын байрны шалгуур хангахгүй төрийн албаны хуульд нийцэхгүй байгаа гишүүдээ төрөөс зайлуул. ийм утгатай коммэнтийг устгасан байна. танай сайт энэ нөхрийн тал уу ккк.
2019-02-13
ZOCHIN:
OYUN ERDENED MONGOLIIN EGEL JIRIIN IRGED ITGEJ BAIGAA.BATZANDAN ,AYURSAIHAN GEED ZALUUCHUUDAD CH IJILHEN HURELSUHIIG YG ENE ERCHEEREE AJILLAASAI GEED JIRIIN IRGED L HUSCH BGAA N NUUTC BISH.AVILGALIIG L USTGA...GOL N HAMAG BUHNIIG UUL UURHAIG IRGEDDEE...
2019-02-13
zochin:
гомо мөнхөө ах аа та боссуудын мөнгө олох боломжийг нь үгүй хийчихсэн юм уу. хүмүүс тэгээд уурлаад байхийн. та яг яацийн
2019-02-13
Энхболдтой биш МАНАН тай тэмцсэн
2019-02-13
Зочин:
Сэргэлэн л цүнх баригч бацаан байна тээ хамгийн том жинтэй хүнтэй барицалдаад авбал ялсан ч ялаагүй ч од болно гэж тэнэг хүн ч ухаарна тээ хэрвээ од болохыг хүсвэл оюун эрдэнэтэй барилцаад үзвэл олны танил ч болно доо нөгөө тэмүүжинтэй зууралдсан сарангэрэл шиг
2019-02-13
turhigchtai bsn ch yaadgiin b.mglchuudiin toloo bol bolj bn shuu
2019-02-13
иргэн:
хүний хэл амыг тэвчээд, хөгжлийн төлөө зоригтой шийдвэр гаргахын төлөө ажиллана гэдэгт найдъя да залуу минь
2019-02-13
ali ali n adilhn blaa geed yaah v dee.enhbold ch oyunerdene ii nasn deer adilhn l bsn bj taaraa turshlaga ajliin huvid.harin mglchuudiig yaaj yaduu amidruulj oorsdoo bolon ooriinh n yeiin buu ohin n yaaj tansagkaj bgaag jinhne utgaar n harj bg bolhoor zirigtoi shuumjilj bg umdaa.bi demjuj bg zsluu huniig
2019-02-13
Иргэн:
Албан тушаалын төлөө амь тавин тэмцэж байсан юм биш байгаа даа гэх эргэлзэл төрж, итгэл буурч байгаа шүү.Харж л байя, хэлсэндээ хүрээрэй.
2019-02-13
түмээ:
мундаг залуу шудрага зормиг зан чанар нь монгол улсад хэрэгтэй
2019-02-13
ДЭМЖИЖ БАЙНА .ГЭХДЭ ОДОО РЕКЛАМ ХЭРЭГГҮЙ АЖЛАА ХИЙГЭЭРЭЙ
2019-02-13
ondor nastan:
MANANG SETELSEN GEREL SHUU DEE ... AMJILT.
2019-02-13
handmaa:
Гэхдээ энэ хөөрүү Оюунэрдэнэ ийг турхирагч цаад эзэн нь эзэд нь хэн бэ гэдгийг харах ёстой. battulga, hurelsukh
2019-02-13
turhigchtai bsn ch yaadgiin b.mglchuudiin toloo bol bolj bn shuu
bundan:
найд ингээд дарга болохын төлөө зүтгэсэн, худал үнэн шоудсан хүмүүс гарч ирээд байдаг нь үнэн харамсалтай.
2019-02-13
Сараа:
Залуу хүн байна Дотороо бодолтой л байгаа гэж бодож байгаа Улс төрч хүн хэлсэн ярьсанаа хийхгүй бол тэгээд л энэ дахиад ард түмэн түүнийг итгэхгүй гэдгийг сайн ухамсарлаж байгаа байлгүй дээ
2019-02-13
мэлгэртэй ёстой сайхан үзэлцсэн шүү одоо бүүр нам араанд нь хийх хэрэгтэй тайвширж огт болохгүй , үндсээр нь таслах ёстой гэдгийг ойлгож л баймаар сүлжээ нь асар аймааршд мэлгэрийн
2019-02-13
Us sanahdaa bish shuudee ene erguu setguulchid bodsonoo tulgachih yumaa mal
2019-02-13
Зочин:
Нийгэмд тулгамдсан хүнд асуудалуудад одоо шазруун зангаар хандаарай! тэгж чадах халуун цустай гэж найдяадаа.
2019-02-13
Ямар ч ашиг сонирхол байлаа гэсэн зоригтой уйгагүй байж чадсанд нь баярхүргэхээс аргагүй
2019-02-13
Huga:
Hodoonii muuu olon banidi . Hodooniihon buzarlaj duuslaa
2019-02-13
ганаа:
амжилт хүсье шударга хөгжингүй нийгмийн төлөө залуусаа
2019-02-13
зочин:
Шинэлэгээр ажиллах хэрэгтэй, Энэ төр ,улсад шударга ажиллах цаг болсон,,,Мафи-н эсрэг зоригтой тэмцсэн залуу гишүүндээ баярлалаа,
2019-02-13
Ямар ч ашиг сонирхол байлаа гэсэн зоригтой уйгагүй байж чадсанд нь баярхүргэхээс аргагүй
Хунхаа:
Энэ ёстой харанхуй бидэндээ таарсан тэнэг гар шүү. Хохь нь ээ, бидний!
2019-02-13
Пүрвээ:
Яг үнэн хэллээ
2019-02-13
Zochin:
Muu bandi l bga bizde. Suh jenko n nohoid baridag mod
2019-02-13
Иргэн:
Манайд ингээд дарга болохын төлөө зүтгэсэн, худал үнэн шоудсан хүмүүс гарч ирээд байдаг нь үнэн харамсалтай. Мангар ард түмэнд ийм л хүн дарга байх нь зөв юм шиг байгаам. Дээ яг зөн гэдэг чинь христос шашинтан л ажиллах эохтэй байдаг хүний эрхийг хөсөрдүүлсэн газар даа
2019-02-13
zochin:
komment bichiji Oyun -erdeniig muulji buy lalaruud yakhaaraa muug khamgaalji khulgaychid umchuu aldakhdaa durlaad baynaa ,. bodwol khulgaychdyn khamsaatan , khuwi khurtegchid ni l baykh daa
2019-02-13
Zochin:
Tenegere uld
2019-02-13
иргэн:
үхсэн хатсаны чинь шазруун хэнээс ч урвах, хэнийг ч худалдах тийм л үеийн төлөөлөл.
2019-02-13
Zochin:
Tenegere uld
2019-02-13
манантай 10 жил тэмцэнэ гэж бгаашт. хаха
2019-02-13
яаж ийм боловсролгүй залуугаар удирдуулнаа. бусдын хоол болноо. юун харвардын мастер худлаа шүү.
2019-02-13
Mate:
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж. Бид хөгжих хэрэгтэй. Ми хөгжил авчрахгүй ээ
2019-02-13
Гэхдээ энэ хөөрүү Оюунэрдэнэ ийг турхирагч цаад эзэн нь эзэд нь хэн бэ гэдгийг харах ёстой. Нямдррж, Хүрэлсүх нар шүүдээ!!
2019-02-13
zaa shaaldaa. jinhene pyaldaga tsarailsan huuramch hulgaich. alban tushaaliin tuluu yu ch hiij medeh gar. zes ni gue mun hurdan zuhuigaad ehelsen, ichihgyi said bolood odoo samrana daa.
2019-02-13
Пүрвээ:
Яг үнэн хэллээ
zochin:
hamgiin gol zuil tuunii ard hurelsuk jenko 2 anhnaasaa baisand uchir baigaa yum
2019-02-13
Zochin.:
Harin ch busdiigaa boduul ajilaa avaad dajgui ehlel tavij baigaan bishuu.
2019-02-13
Zochin:
Tenegere uld
Zochin.:
Harin ch busdiigaa boduul ajilaa avaad dajgui ehlel tavij baigaan bishuu.
2019-02-13
Zochin:
Tenegere uld
зочин:
шазруун гэхээсээ зуунги гэвэл онох байж. тийм шудрага юм бол 60 тэрбумынхаа ургийн модоо зураад цааш тэмцэх хэрэгтэй. хэрэг нь нотлогдсон төрд шургалсан ЖДҮчин намын гишүүдээсээ салах хэрэгтэй. төрийн албаны хуулийн дагуу ажлын байрны шалгуру хангахгүй томилогдсон намын гишүүдээ төрөөс зйалуулах хэрэгтэй. Төрд анхнаасаа ажилласан хүмүүс л төрд байх хэрэгтэй.
2019-02-13