Зочид буудалд гал гарч, 17 хүн амиа алджээ
2019-02-13

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын "Karol Bagh" гэх зургаан давхар зочид буудалд гал гарсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Уг гэнэтийн ослын үеэр 17 хүн амиа алдаж, 20 гаруй хүн түлэгдэж, шархаджээ. Амиа алдагсдын дунд Мьянмарын хоёр иргэн болон бага насны хүү бий гэнэ 

 

Гал зочид буудлын хамгийн дээд давхраас гарсан ба 50 гаруй гал сөнөөгч гурван цаг орчим ажиллаж, галыг бусад давхарт хүрэхээс урьтаж, бүрэн унтраасан аж.

 

Мөн галын үеэр зочид буудалд байсан 35 хүнийг эсэн мэнд аварчээ. 

 

Галын шалтгааныг албаныхан урьдчилсан байдлаар "цахилгааны богино холбоо үүссэн" гэж тайлбарлажээ.  Энэхүү зочид буудлаар жуулчид ихээхэн үйлчлүүлдэг аж. 

 

Дээрх ослоос хэдхэн сарын өмнө Мумбай хотын нэгэн эмнэлэгт гал гарч, зургаан амиа алдсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин