Агаарын тээврийнхэн цалингаа нэмэхийг шаардаж, АЖИЛ ХАЯЖЭЭ
2019-02-13

Белгийн агаарын тээврийн салбарынхан ажил хаялт зохион байгуулсны улмаас тус улсын бүх нислэг цуцлагдсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Түр зогсолт өнөөдөр бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд үйлдвэрчний эвлэл эрх баригчидтай харилцан тохиролцоонд хүрэхгүй бол "ажил хаялт тодорхойгүй хугацаагаар үргэлжилнэ" хэмээн сануулав.  

 

Ажил хаялтад хэдэн ажилтан нэгдсэн нь одоогоор тодорхойгүй байна. 

 

Үйлдвэрчний эвлэл "Нэн даруй агаарын тээвэрт ажиллаж буй ажилчдын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэрвээ цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхгүй бол бид ажил хаялтаа үргэлжлүүлсээр байх болно" гэж мэдэгджээ.

 

Уг мэдэгдлийн хариуг ирэх баригчид хараахан өгөөгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин