Соёлын өвийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24.2 тэрбум төгрөг зарцуулна
2019-02-13

 

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Засгийн газрын хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж, гурван асуудал танилцуулагджээ. ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвд Монгол Улсаас хэд хэдэн өв бүртгэгджээ. 2003 онд батлагдсан Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн конвенцид Монгол Улс 2005 элсэн оржээ. Ингэснээр морин хуур, монгол ардын дуу, хөөмий, баяр наадам, бүргэдээр зан үйл хийх, монгол гэр, шагайн хэрвээ гэсэн 7 өвийг хүн төрөлхний соёлын өвийн жагсаалтад бүртгэгджээ. Мөн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвд монгол бүжиг, туур, лимбэ,  уран бичлэг, ботго авахуулах зан үйл, уул овоо тахих зан үйлийг зэргийг бүртгүүлсэн байна.

 

Өнөөдрийн байдлаар 80 орчим өвийн төрөл зүйл соёлын биет бус өвд хамаарагддаг байна. Үүнийг цаашид хамгаалах, залуу хойч үед сурталчлах, гадаад, дотоодод түгээн сурталчлах хөтөлбөр батлагджээ.

 

Мөн Засгийн газрын хуралдаанаар чулуун соёлын өвийг батлуулсан байна. Чулуун соёлын өв эвдэрч гэмтэх, хадгалалт хамгаалал муудах, гэмтээх, сүйтгэх асуудал сүүлийн жилүүдэд их гарч байгаа аж. Тиймээс Чулуун соёлын өвийн хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталсан байна. Хуучний хадны бичээс, сүг зургийг хадгалж, хамгаалах мэдээллийн нэгдсэн сантай болохоор хөтөлбөр нь 2024 он хүртэл хэрэгжих юм байна. Уг хөтөлбөрийг гадаад дотоодын санхүүжилтээр батлах аж.

 

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Энэ хоёр өвийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хичнээн төгрөг шаардлагатай вэ?


-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24,2 тэрбум төгрөг 2023 он хүртэл хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж байгаа. Үүнээс улсын төсвөөс 2.3 тэрбум, орон нутгийн төсвөөс 275 сая төгрөг, гадаадын буцалтгүй тусламжаар 20.3 сая төгрөг, зээл, тусламжаар нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулна гээд жил жилээр нь төлөвлөлт хийгдсэн. Үндэсний хөтөлбөр батлагдсан учраас өнөөдрөөс эхлээд манай яам дээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин