Лиам Хемсворт эмнэлэгт хэвтжээ
2019-02-13

Холливуудын сайхан залуусын нэг, "Өлсгөлөн тоглоом" цувралын од, жүжигчин Лиам Хемсворт эмнэлэгт хэвтсэн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ.

 

 

Жүжигчин залуу ямар шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн талаар хэвлэлийн төлөөлөгч нь нийтэд мэдээлэхээс татгалзсан гэнэ.

 

Түүний сүүлд тоглосон "Romantic in place" кино өчигдөр нээлтээ хийсэн ч тэрбээр эмнэлэгт хэвтэж буй учир уг ёслолд оролцоогүй аж.

 

Харин түүний гэргий, дуучин Майли Сайрус нээлтийн ажилд оролцжээ. Тэрбээр хэвлэлийнхэнд "Хонгор минь битгий өвдөөрэй" гэж хэлэв. 

 

 Хос өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуримаа хийсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин