Бекхэмийн хөвгүүд өглөө бүр сургууль руугаа гүйж очдог
2019-02-13

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн бага хүү 13 настай Круз Бекхэм, 16 настай Ромео Круз нар баячуудын айлын хүүхдүүд шиг хичээлдээ хувийн машинаараа хүргүүлдэггүй гэнэ.

 

 

Ромео болон Круз нар сургуулийн автобусанд ч суудаггүй аж. 

 

Учир нь тэд өдөр бүр гэрээсээ 3 миллийн цаана байрлах сургууль руугаа гүйж очдог талаар  "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

Энэ талаар Бекхэм инстаграм хуудсаараа дамжуулан нийтэд мэдэгдэж "Тэдний зориг, тэсвэр хатуужил өдөр бүр намайг гайхшруулдаг. Тэд яг л мэргэжлийн тамирчин шиг өдөр бүр сургууль руугаа гүйж очдог" гэж хэлжээ. 

 

Бекхэм саяхан хөвгүүдийнхээ өглөө бүр хийдэг зүйлсийг онлайнаар харуулжээ. 

 

Викториа Бекхэм хөвгүүдийнхээ үйлдэлд сэтгэл хангалуун байдаг ч аюулгүй байдалд нь байнга санаа зовдог гэж Бекхэм мөн ярив. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин