АНУ-ын өр дээд цэгтээ хүрчээ
2019-02-13

Дэлхийн хүчирхэг эдийн засагтай топ гүрнүүдийн нэг АНУ-ын өөрийн хэмжээ түүхэндээ анх удаагаа 22 их  наяд ам.долларыг давсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Тус улсын Сангийн яам энэ талаар өчигдөр нийтэд зарласан байна. 

 

 

2019 он гараад АНУ-ын өрийн хэмжээ 90 тэрбум ам.доллараар өссөн гэнэ. Ийнхүү тус улсын өрийн хэмжээ  22,012 их наяд ам.долларт хүрчээ. 

 

2018 оны 1-11 сарын дотор өрийн хэмжээ 1 их наяд ам.доллараар өссөн аж. 


 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын засгийн үед өрийн хэмжээ хурдацтай өсч буй нь татварын шинэчлэлт,  батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлсэнтэй гэнэ. 

 

АНУ-ын төсвийн алдагдал өнгөрсөн онд 17 хувиар өсч, 779 тэрбум ам.долларт хүрчээ. Харин 2020 он гэхэд уг алдагдал 3 их наяд ам.долларыг давах төлөвтэй байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Ийм л учраас төсвийн алдагдлаа нөхөхийн тулд байнга дайн дэгдээж өртэй жижиг улсуудаа дарангуйлагч дарах нэрээр дайтаж, ардчилал нэрээр халхавчилж баялгийг нь дээрэмддэг юм шүү дээ. Сирийн нефьтийг булаах гээд чадалгүй одоо Венесэул рүү бүх анхаарлаа чиглүүлж бгаа.
2019-02-13