"АПЕК"-ийн уулзалтаар үйлчилгээнд гаргасан 300 гаруй автомашин алга болжээ
2019-02-13

 

Папуа Шинэ Гвиней улсад өнгөрөгч оны арванэгдүгээр сард Ази, Номхон Далайн Эдийн Засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдсан билээ.

 

 

Тэгвэл уг уулзалтын үеэр үйлчилгээнд зориулж, импортолсон 300 гаруй автомашин сураггүй болсон талаар "ВВС" агентлаг уламжлав. 

 

"Цагдаагийнхан дээрх хэргийг мөрдөж, алдагдсан автомашинуудыг эрэн хайж эхэлсэн" гэж Цагдаагийн ерөнхий газрын дарга Деннис Коркоран мэдэгджээ. 

 

Уулзалтын үеэр  "Toyota Land Cruiser", "Ford", "Mazda", "Mitsubishi Pajero" гэх 284 автомашиныг гадаадын зочид төлөөлөгчдөд зориулан үйлчилгээнд гаргахаар түр төрийн албан хаагчдад өгсөн байна. Эдгээр автомашины нэг нь л 200 мянган ам.долларын үнэтэй гэнэ.

 

"Харин уулзалтын дараа автомашинууд СУРАГГҮЙ болсон аж. Дээрх автомашинуудыг хаана нууж байгааг цагдаагийнхан ерөнхийдөө тогтоосон. Удахгүй хэргийн эзэн тогтоогдох болно" гэж Деннис Коркоран  мэдэгдэв. 

 

Тухайн үед сөрөг хүчнийхэн уулзалтын үеэр хэтэрхий үнэтэй автомашиныг Европоос авсан явдалд дургүйцлээ илэрхийлж байжээ. 

 

Харин дээд хэмжээний уулзалтын дараахан албаныхан "Maseratis" болон "Bentleys" маркийн 40 автомашиныг төрийн өмчлөлд шилжүүлэн өгчээ. 

 

Уулзалтаас долоо хоногийн дараа "АПЕК"-ийн үеэр хамгаалалтад гарсан цагдаа, хүчнийнхэн цалингаа эрх баригчдаасаа нэхэж, Засгийн газрын ордон руу халдсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Хардах юмаа олж хардаарай манай Эби тэнд чинь байгаагүй шүү!
2019-02-14
зочин:
юу манайхан бхс аймар чаасан удахгүй ил болно эхнээсээ 250тэрбумын хөрөнгө алга болсон гээл шуугиал нам дарагдаад байгаа
2019-02-14
hel sudlaach !!!:
40 garui geheer chini malaa olon toon deer bichigdene
2019-02-14
Иргэн:
Манай АН-ы хулгайч дарга нар АСЕМ-ийн юмсыг тоносон шиг юм болжээ
2019-02-13
mnr:
африкт биш индонезтэй хил залгаа улс шүү
2019-02-13
юун африк, нндонезтэй хил залгаа улс.
2019-02-13
Afrik hogiin mongol 2 yag adilhan
2019-02-13
mnr:
африкт биш индонезтэй хил залгаа улс шүү
юун африк, нндонезтэй хил залгаа улс.
Nogoo toloolog hdig n idcheegui n ih yum haha. Hun iddeg uls
2019-02-13
Эрка:
Өө за за, манайхан ч хажууд нь энхийн тагтаанууд юмаа, хөөрхий.
2019-02-13
зочин:
юу манайхан бхс аймар чаасан удахгүй ил болно эхнээсээ 250тэрбумын хөрөнгө алга болсон гээл шуугиал нам дарагдаад байгаа
Zochin:
Orchuulgiin medeeg beltgehdee anhaarah shaardlagatai bna. Maserati bentley gej mashin uildverlegch bgaa. Olon toon deer bichswniig shuud hurvuulsen haragdaj bna
2019-02-13
hel sudlaach !!!:
40 garui geheer chini malaa olon toon deer bichigdene