Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ
2019-02-13

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өнгөрсөн онд гарсан.

 

Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 8-ны өдөр хэлэлцсэн. Гэвч шүүх хурлыг хохирогчийн өмгөөлөгчийн гадаад явсан үндэслэлээр 2019.02.27-ныг хүртэл хойшлуулсан байна.

 

Эргэн сануулахад Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны газрын дарга Б.Махбал хүний амь хөнөөсөн билээ. Засгийн газрын XIII байрны гадаа тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
тэр өмгөөлөгч нь:
гадаад явсан шалтгаанаар хурал нь хойшилдог бол нээрээ үнэн хачин дэг жаяг бна даа .... өөр хүнээр ажлыг нь хийлгэ л дээ
2019-03-29
fsffffffffff:
hachin muu gologiig nasaar n hataa.... hachin golog odoo horigdoj gbgaa gazraa noyon shig amidardag gesen hool zoolguuleel udurjin untaal zuragt uzeel utas toglool suuj baidag gsn
2019-02-14
Санал:
Өмгөөлөгч хуралтай байж гадахд явна гэхээр ойлгохгүй байна,
2019-02-14
zochin:
henii tomilgoonii anuusni vs ve ??? tvvniig ni ilrvvlj olond zarla . ter lalar ni haatsaalj hamgaalj baigaa shvv.
2019-02-14
нэг бол өвчтэй эсвэл гадаад явсан гээд худлаа гуцацгаагаад байх юм
2019-02-13