ШУУД: Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭХ-ны төлөөлөлтэй уулзаж байна
2019-02-14

Ерөнхий  сайд У.Хүрэлсүх МҮЭХ-ны төлөөлөлтэй уулзаж байна. Уулзалтад МҮЭХ-ны удирдлага, газар хэлтсийн дарга нараас гадна 21 аймаг, нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл оролцож байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин
Зохион байгуулалттай нэгдсэн МАНАН дэглэмийг эвдэхгүйгээр цаашид сайн сайханд хүрэхэд хүндрэлтэй. Үүнийг эвдэж байгаа. Монголд хууль хэрэгждэг л байх ёстой. Энэ чиглэлд хамтарч ажиллахыг уриалж байна. Сайн цагийн салхи сэвэлзсэн гэдэгт итгэл төгс байна. Нефтийн үйлдвэр барих ажил эхэллээ. Үйлдвэртэй болчихвол бид тэрбум ам.долларыг дотооддоо авч үлдэнэ. Бензин хямдрана. Ам.долларын ханш бууна. 3.2 сая хүнээ бид эрүүл хүнсээр хангах ёстой. Энэ бүхэнд бид онцгойлон анхаарч байна. Ард түмнээ амин чухал хэрэгцээгээр нь хангах болно. Үйлдвэрчний эвлэлээс ирүүлсэн саналуудад анхаарч ажиллана. Улаанбаатар хотоо утаанаас салгамаар байна. Сайжруулсан түлшний үйлдвэрүүдээ түшиглэж ирэх жил утаагаа бууруулна. Саарал усыг түүхэндээ анх удаа ашиглахаар болоод байна. Тавантолгой компани бүх өрөө дарж дуусгалаа. Энэ жил 720 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. “Эрдэнэт”-ийн өмнө ашгаараа орж байна. Энэ бүхэн ард түмний амьдрал, улсын эдийн засагт үр шимээ өгөх учиртай.
2019-02-14