Жагсагчдыг өмөөрч цагдаа нартай зодолдсон боксчин ял авлаа
2019-02-14

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн олон мянган иргэн өнгөрөгч онд Францын нийслэл Парис хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. 

 

 

Жагсагчид шар хантаазаар жигдэрсэн байсан ба өнөөг хүртэл уг жагсаал үргэлжилсээр буй юм. 

 

Тэгвэл "шар хантаазтан"-тай жагсагчдыг өмөөрч, цагдаагийнхантай зодолдсон мэргэжлийн боксын хүнд жингийн аварга Кристоф Дэттингерт шүүхээс нэг жилийн ял оноосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Өдгөө 37 настай боксчин өнгөрөгч сард болсон жагсаалын үеэр жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байсан цагдаа нартай нударга зөрүүлж, хоёр цагдааг гэмтээсэн аж. 

 

Шүүхээс түүнийг төрийн албан хаагчдын ажилд саад учруулсан хэмээн буруутгаж, 18 сарын тэнсэн харгалзах ял, Парис хотод зургаан сарын турш нэвтрэхийг хориглох, мөн хүнд гэмтэл авсан цагдаа нарт тус бүр 2,000 ба 3,000 евро өгөх шийтгэл оноожээ. 

 

Харин прокурорууд боксчинд гурван жилийн ял оноохоор төлөвлөж байсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
хуулиа мөрддөг улс гэж ийм л байдаг юм бна
2019-02-14