ХОМ-ээ өгөх хуулийн хугацаа маргааш дуусна
2019-02-14

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн байдлаар улсын хэмжээнд 35800 орчим мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд явц 96,5 хувьтай байна.

 

Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Улсын дээд шүүх, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймаг, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ-ээ 100 хувь бүртгэж дууссан.

 

280 гаруй Төрийн өндөр болон түүнтэй адилтгах албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас 230 албан тушаалтан мэдүүлгээ бүртгүүлжээ. Маргааш буюу 2019.02.15-ны өдрийн 24.00 цагт www.meduuleg.iaac.mnцахим систем хаагдана. Иймд хуулийн хугацаанд мэдүүлгээ гарган бүртгүүлэхийг Авлигатай тэмцэх газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин