"Frozen 2" хүүхэлдэйн киноны анхны трейлер гарлаа
2019-02-15

2013 онд нээлтээ хийж, тухайн жилийн Оскарын шагнал гардуулах ёслолоос "Шилдэг анимейшн", "Шилдэг дуу" төрөлд ялалт байгуулж байсан "Frozen" хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги тун удахгүй нээлтээ хийхээр болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

"Уолт Дисней" кино компани өчигдөр албан ёсоор "Frozen 2" хүүхэлдэйн киноны богино трейлерийг цацсан аж. 

 

Шинэ ангийг өмнөх ангийг бүтээсэн найруулагч Женифэр Ли болон Крис Бак нар хамтран ажиллаж буй юм.

 

"Frozen 2" ирэх арваннэгдүгээр сарын  22-нд АНУ, Их Британид нээлтээ хийх гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин