ЕХ-оос гарах "BREXIT"-ийн хэлэлцээрийг дахин дэмжсэнгүй
2019-02-15

Европын холбооноос гарах Их Британийн "BREXIT"-ийн хэлэлцээр хүндхэн сорилттой дахин нүүр тулсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр "BREXIT"-ийн хэлэлцээрийн шинэчилсэн төслийг парламентад танилцуулсан байна. 

 

Уг танилцуулгын дараа болсон парламентаар хэлэлцэх эсэх тухай санал хураахад 303:258-ийн харьцаагаар  хатагтай Мэй ялагдах хүлээжээ. 

 

Ерөнхий сайдын  "BREXIT"-ийн хэлэлцээрийг батлах түүний дэмжигчид 45 саналаар ЯЛАГДАЛ хүлээсэн аж. 

"BREXIT"-ийн хэлэлцээрийн төсөлд оруулсан шинэ өөрчлөлтөд 50 дугаар тогтоол буюу Их Британи Европын Холбооноос гарах тов болох гуравдугаар сарын 29-нийг доод тал нь гурван сараар сунгах" асуудал багтсан байжээ. 

 

Ийнхүү шинэчлэлсэн төслийг гишүүд дэмжээгүй учир ийнхүү "BREXIT" товлосон өдрөө Европын холбоог орхих боломжгүй болохоос гадна уг асуудал дахин ГАЦААНД орлоо. 

 

Сөрөг хүчний тэргүүн Жереми Корбин "Ерөнхий сайд Мэй ямар ч төлөвлөгөөгүйгээр "BREXIT"-ийн гэрээг байгуулахаар зорьж байна. Тэрбээр зөвхөн дэмжлэг авахын оролдож, ард түмнийхээ хүсэл сонирхлыг огтхон ч анхаарахгүй байна. "BREXIT"-ийн хэлэлцээрийн төслийг олонх дэмжсэнгүй. Засгийн газар дахин ялагдал хүлээлээ" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин