Нярай хүүхдүүдэд Carter’s брэндийн өлгий бэлэглэв
2019-02-15

 

Carter’s брэнд нь 1865 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ жил 154 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм. Энэхүү брэнд нь дэлхийн 80 гаруй оронд салбар дэлгүүртэй бөгөөд зөвхөн АНУ гэхэд 1000 гаруй салбар дэлгүүртэй. Нэг Америк хүүхдэд 10 Carter’s-ийн хувцас ноогддог гэсэн статистик байдаг. Жил бүр шинээр төрдөг 4 сая хүүхэд бүрт 10 хувцас авдаг гэж бодохоор ихэд танигдсан, шилдэг брэнд гэдэг нь харагдаж байгаа юм.

 

Хамгийн гол онцлог нь уг брэндийн хувцаснууд чанар эдэлгээ сайтай, голдуу цэвэр даавуун материалтай атлаа маш боломжийн үнэтэй байдаг. Үүн дээр мэдээж өнгөлөг, хүүхдийн сонирхлыг татсан, өхөөрдөм загвар нэмэгдэнэ. Мөн боди, цамц өмд эсвэл трико цамц даашинз зэршээс бүрдсэн хослолууд нь өөр бусад брэндэд тэр бүр байдаггүй онцлог нь байгаа. Ийнхүү хослол болгож авах нь тус тусад нь авахаас хамаагүй хэмнэлттэй тусдаг мөн хоорондоо их хөөрхөн зохьцдог өнгө, загвартай байдаг.

 

Carter’s брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч салбаруудаар үйлчлүүлдэг ээж нар Carter’s-ийг андахгүй болсон, бараг мэдэхгүй ээж гэж үгүй биз. Анхны хүүхэддээ авч байсан хувцаснууд нь одоо ч 3-4 дэх эзэн дээрээ өнгө, чанараа алдаагүй тухай сэтгэгдлээ бидэнтэй байнга хуваалцдаг.

 

 

Монгол дахь Carter’s брэндийн борлуулалтын менежер П.Сувд-Эрдэнэ "Бид худалдаа эрхэлхээс гадна боломжоороо бусдад хэрэгтэй зүйлс хийх юмсан гэж хичээдэг. 2018 оны 11 сард 1 жилийнхээ ойгоор Эх нялхасын төвд шинээр амаржсан ээж нар болон бусад 100 гаруй ээж, хүүхдийг гарын бэлгээрээ баярлуулсан. Манай төрөх эмнэлгүүдэд сайжруулж болох олон зүйлс байдаг болохыг бид судалж багахан ч гэсэн хувь нэмрээ оруулах юмсан гэж бодож байгаа. Энэ ажлын хүрээнд улсын төрөх эмнэлгүүдэд шинээр төрсөн хүүхдийг тосон авах өлгий бэлэглэсэн юм. Өлгий маань олон хүүхэд дамжиж, Монгол гэр бүлүүдийн хамгийн дурсгалт өдрийн бяцхан хэсэг нь  байгаасай гэж хүсч байгаа" хэмээж байна.

 

 

 

 

Carter’s брэндийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын 5 салбараас худалдаж авч болно. Мөн орон нутгаас, гэрээсээ авах хүсэлтэй хүмүүс http://www.shoppy.mn, www.ardshop.mn-ээс захиалж авч болно.

 

Монгол дахь албан ёсны борлуулагч салбарууд :

 

Монгол дахь албан ёсны борлуулагч салбарууд :

 

Хаяг: УИД, 4 давхар, Утас: 80006935 

 

Хаяг: Шангри-ла молл, 2 давхар, Утас: 80096935 

 

Хаяг: Зайсан скуэр, 2 давхар, Тодос бэби, Утас: 77112220 

 

Хаяг: Baby World, Гурван гал худалдааны төв, 3 давхар болон Гурван гал эмнэлэг, Утас: 70140404


Хаяг: Baby Bee boutique, Ривэр Гарден худалдааны төв, 1 давхар, Утас: 99990998 

www.shoppy.mn/brand/carter's

http://www.ardshop.mn/brand/detail/1416

Shuud.mn
Сонин хачин