Хайрын баярыг ОДОД хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэв
2019-02-15

Дэлхийн улс орнууд Гэгээн хайрын баярыг өргөн тэмдэглэх болжээ. Тэгвэл энэхүү баярыг холливуудын алдартнууд хэрхэн тэмдэглэснийг сонирхуулж байна.

 

Лиам, Майли нар

 

 

Жүжигчин Лиам Хемсворт болон дуучин Майли Сайрус нар өнгөрсөн сард гэр бүлийнхээ хүрээнд хуримаа хийсэн билээ. Тэгвэл хайрын баяраар Майли инстаграм хуудастаа бусдад дэлгээгүй хуримынхаа зарим зургийг дэлгэсэн аж. Хос хайрын баяраа хамтдаа тэмдэглээгүй юм. Учир Лиам эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 

Кейни, Ким нар

 

 

Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нар хэзээ ч мартагдахааргүй хайрын баяраа тэмдэглэн өнгөрүүлжээ. Кейни гэргийдээ зориулан Калифорни дахь гэртээ үдэшлэг хийжээ. Шилэн аяганд хийсэн олон мянган сарнайн гол хөгжимчин Кардашианы сонсох дуртай аясыг тоглосон аж.

 

Ник, Чопра нар

 

 

Дуучин Ник Жонас болон жүжигчин Приянка Чопра нар өнгөрөгч оны сүүлээр Энэтхэг уламжлалын дагуу хуримаа хийсэн билээ. Тэд хайрын баяраар өөрсдийн нийгмийн сүлжээгээрээ дамжуулан нэг нэгэндээ хайрын зурвас илгээжээ.

 

Лейди Гага

 

 

Дуучин Лейда Гага хайрын баяраар нуруу дээрээ сарнай цэцгийн аварга том шивээс хийлгэсэн байна.

 

Бруклин, Хана нар

 

 

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэмийн ууган хүү Бруклин өнгөрсөн оноос Ханх Гросс гэх модель бүсгүйтэй болзох болсон билээ. Хос хайрын баяраа Парис хотноо тэмдэглэн өнгөрүүлжээ. Бруклин Эйфелийн цамхагийн өмнө хайрттайгаа авахуулсан зургаа инстаграмдаа байршуулсан аж.

 

Жастин, Хейли нар

 

 

Дуучин Жастин Бибер болон модель Хэйли Болдуин нар хайрын баяраа тансаг зоогийн газраар үйлчлүүлж, тэмдэглэжээ.

 

Дуглас, Катрин нар

 

 

Холливуудын нэрт жүжигчин Майкл Дуглас, Катрин Зета-Жонстойгоо энэ өдөр тансаг зоогийн газраас үйлчлүүлжээ. Харин Катрин инстаграмдаа гэр бүлийнхээ зургийг байршуулж, дэлхийн бүх хосуудад мэнд дэвшүүлжээ.

 

Сиара

 

 

Америкийн уран бүтээлч, дуучин Сиара хайрын баяраар нөхөр Америк хөлбөмбөгчин Руссел Вилсоноос “Mercedes G-Class SUVs” машин бэлгэнд авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yadarsan tuildsan setgeliin xyamrald orson xymyys bayar temdegelej baga zereg eder tutmiin zovlongoo martagnadag biz dee
2019-02-15
Хаха:
За яахавээ яахав. Сүртэйшт. Харин тэр халловин энтр гэсэн муу ёрын баяр дуурайдгаа болимоор
2019-02-15
Д.Алтанцэцэг:
Ямар нэг тэмдэглэлт өдрийг манайхан дандаа баяр болгож харж ханддаг нь өнөө л ядуу орны ядруухан хүмүүсийн ажил болсон юм шиг. Бүх зүйлийг баяр цэнгэл болгодгоо одоо болих цаг болсон байлтай. Монголчуудад наадам цагаан сараас өөр баяр хэрэггүй. Тухайн тэмдэглэлт өдрийг ёсолж болно. Хамгийн гол нь наад агуулгыг нь ухаж ойлгон хандах хэрэгтэй. Хүүхдийн баяр, Мартын найман зэрэг өдөр нь хүүхдийн болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болохоос баяр бол угтаа биш юм шүү. 12-р сарын 31-ны тухайд шинэ он гарч байгаа гэдэг утгаар нь баярлан угтаж болох юм.
2019-02-15
Хаха:
За яахавээ яахав. Сүртэйшт. Харин тэр халловин энтр гэсэн муу ёрын баяр дуурайдгаа болимоор