Трампын биеийн жин нэмэгдэж, 110 кг болтлоо ТАРГАЛЖЭЭ
2019-02-15

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч долоо хоногт ээлжилт эрүүл мэндийн үзлэгтээ орсон талаар өчигдөр Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжиллаа.

 

 

Ерөнхийлөгчийн эмч Шон Конли өчигдөр Цагаан ордны тэргүүний эрүүл байдлын тайланг нийтэд танилцуулжээ. 

 

Трампын биеийн үзүүлэлтүүд ХЭВИЙН, САЙН бол харин биеийн жин нь өнгөрсөн оныхтой харьцуулбал 2 кг-аар нэмэгдсэн болохыг эмч онцлов.

 

Өдгөө 72 настай Трампын жин 2018 онд 108 кг байсан 2019 онд 110 кг  болжээ. 

 

Тус улсад 110 кг-аас дээш жинтэй бол ТАРГАН гэсэн ангилалд багтдаг аж. Ийнхүү Трамп албан ёсоор уг ангилалд багтсан гэнэ. Түүний биеийн жин нэмэгдсэн шалтгааныг "Хэтэрхий их ачаалал, стресс" гэв. 

 

Түргэн хоол, ичлэг ихтэй ундаанд дуртай байсан Трампын хоолны хэв маяг урсгалаараа эрүүл болжээ. Тэрбээр ихэвчлэн загасны мах болон ус уудаг аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин