Трамп ойрын хугацаанд ОНЦ БАЙДАЛ зарлаж магадгүй
2019-02-15

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих төсөлдөө санхүүжилт авахын тулд ойрын хугацаанд орон даяар ОНЦ БАЙДАЛ зарлахаар төлөвлөж буй талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжлав. 

 

 

"Ерөнхийлөгч Засгийн газрын түр зогсолтыг бүрэн шийдвэрлэж, хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулийн төсөлд гарын үсэг зурахаар боллоо. Улмаар орон даяар онц байдал зарлахаар төлөвлөсөн. Улсын хил дээр хана барих Конгрессын шийдвэрийг тойрон гарч, цэргийн хүчний санхүүжилтийг ашиглах зорилготой” гэж Цагаан ордноос мэдээлжээ. 

 

Онц байдал зарлах нь улс оронд тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй гэж сөрөг хүчин Ардчилсан нам үзэж "Ерөнхийлөгч Трамп эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бус шийдвэр гаргахаар төлөвлөж байна" гэв. 

 

 Хуулийн төсөлд Ерөнхийлөгч гарын үсэг зурахын өмнө Конгресс баталсан байх ёстой. 

 

Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад нөлөөлсөн гол амлалт бол Мексикээс ирэх цагаачдын урсгалыг зогоох хана барих билээ. Харин сөрөг хүчин уг амлалтыг бодит болгох нь хүний эрх чөлөөнд ноцтой халдсан шийдвэр хэмээж, төсөв батлахад хориг тавьсан юм. Уг ханыг барихад хамгийн багадаа 5 тэрбум ам.доллар шаардлагатай аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин