МИАТ-ийн онгоцноос тэсрэх бөмбөг илрээгүй
2019-02-15

МИАТ-ийн онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй талаар бид мэдээлсэн. Тэгвэл шалгалтаар тэсрэх бөмбөг илрээгүй байна. Энэ талаар МИАТ компаниас "2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 маягын агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албанаас тухайн агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийхэд ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна.

 

 

МИАТ компанийн нисэх бүрэлдэхүүн холбогдох газруудаас нислэгийг үргэлжүүлэх зөвшөөрлөө авсны үндсэн дээр удахгүй хөөрөх болно" гэсэн мэдээлэл гаргалаа.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэсрэх бөмбөг нь ч юу юм ямар нэгэн но илэрсэн юм шиг зөн совин төрөх юм. Хэрэв тийм бол юмаа нуулгүй ил гаргаж, мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж байж ажил урагшилна шүү. Худлаа мэдээлээд байж болохгүй.
2019-02-16