Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал жаргал ирнэ
2019-02-17

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 17. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 13. Адъяа гараг. Найралт эх одтой, долоон улаан мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.

 

Наран 7 цаг 54 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал жаргал ирнэ.

                    

Shuud.mn
Сонин хачин