Британис зугтааж, террористтой гэрлэсэн охин амаржжээ
2019-02-18

2015 онд Их Британийн нийслэл Лондон хотоос өсвөр насны гурван охин иргэний дайн дэгдээд буй Сири улс руу зугтааж, улмаар Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Исламын улс бүлэглэлд элссэн билээ.

 

 

Тэдний нэг, 15 настай байхдаа террорист этгээдтэй гэрлэсэн Шамима Бакум гэгч өнгөрөгч долоо хоногт гэртээ харихыг хүсч буйгаа мэдэгдсэн юм.

 

Тэрбээр хэвлий дэх үрээ аюулгүй газар төрүүлж, өсгөх хүсэлтэй буйгаа орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьжээ.

 

Өдгөө 19 настай Шамима террористуудын бүсэд амьдарч байхдаа хоёр хүүхэд төрүүлсэн байна. Эхний хүүхэд нь хүнс тэжээлийн хомсдлоос болж амиа алдсан бол хоёр дахь цэргийн ажиллагааны үеэр амь үрэгджээ.

 

Тэгвэл эх орноосоо урваж, террорист этгээдтэй гэрлэсэн Шамима энэ амралтын өдөр амаржиж, хүүтэй болсон гэнэ. Тэрбээр Сири дэх дүрвэгсдийн хуаранд төрсөн бөгөөд Британийн Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзах хүсэлт гаргасан аж. 

 

Гэхдээ уг хүсэлтэд Британийн албаныхан хариу өгөөгүй байна. 

 

Шамимагаас "Сирид очиж, террористтой гэрлэсэндээ харамсч байна уу?" хэмээн асуухад тэрбээр "Үгүй ээ. Би харамсахгүй байна. Учир энэ бүхэн намайг өөрчилсөн" гэж хариулжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ХАЧИН ЮМ.:
ЭХ ОРНОО ОРХИЖ ЯВЧИХААД ОДОО ЭРГЭЭД ХАЛАМЖ ХҮСДЭГ ОВОО МУУ ГАР УУ. АЯГҮЙ БОЛ ОЧИЖ ТЕРРОРИСТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙЛГҮЙ.
2019-02-18
eh ornoo orhiod yavsn bol bs harmshgui bg bol tendee l bsn n deer
2019-02-18