Өнөөдөр болох зарим үйл явдал
2019-02-18

9.30 цагт Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар" танхимд Татварын багц хуулийн төслийг хэлэлцүүлэг болно.

 

10.00 цагт Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны газрын удирдлагууд ШУТИС-ЫН БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ БАГШ, СУРАГЧИДТАЙ УУЛЗАЖ САНАЛ БОДЛЫГ НЬ СОНСОХ АРГА ХЭМЖЭЭ ШУТИС-ийн Хичээлийн 1-р байрны 203 тоот өрөөнд болно. Холбоо барих утас: 88010867

 

10.00 цагт "Ард Кредит" ББСБ-ын үнэт цаасны захиалга өнөөдөр эхэлж байгаатай холбогдуулан Монголын хөрөнгийн бирж дээр цан цохих арга хэмжээ болно.

 

11.00 цагт Төрийн ордны В танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэвлэлийн бага хуралтай. 
 

MN-Мэдээллийн төвд



11.00 цагт Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Гэр бүлийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн батлуулах тухай” сэдвээр мэдээлэл хийнэ.


11.30 цагт “Маргаан эцэслэж нэгдмэл боллоо” хэмээн мэдэгдэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

11.00 цагт Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, асран хамгаалагчдад нөлөөлөх зорилготой “Гинжийг тасал -2” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн ҮЗЭСГЭЛЭНгийн нээлт болно. Утас 8070 9688

Shuud.mn
Сонин хачин