НӨАТ: 10 сая төгрөгийн азтан тодорлоо
2019-02-18

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд Сангийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 тоот тушаалаар шинэчлэгдсэн хувь хэмжээ мөрдөгдөж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтууд хамрагдлаа.

 

Нийт 23,905,820 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 08696606 дугаар сонгогдов. Уг тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 21,356

100 мянган төгрөгийн азтан 2,202

Нэг сая төгрөгийн азтан 185

5 сая төгрөгийн азтан 27

10 сая төгрөгийн 1 азтан тодорлоо.

 

Супер шагналын тохиролд 27575743 дугаар тодорсон боловч азтан тодорсонгүй.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Доод хэмжээ ч юмуу 50000 байснаа 30000 болсон байна шдээ
2019-02-18
Zochin:
Хамгийн доод хэмжээ нь 50 мянган төгрөг болсон гэж ойлгосон ш дээ. Үгүй юм уу?
2019-02-18