Хотын даргад С.Амарсайханыг дахин зүтгүүлэх үү
2019-02-18

НИТХ-аас хотын даргад С.Мөнхчулууны нэрийг дэвшүүлсэн. Тэрбээр заалнаас нэрээ дэвшүүлж, МАН-ын удирдах зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлсэн НИТХ-ын дарга С.Амарсайханыг тоосондоо үлдээсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн босгыг давсангүй. Засгийн газрын тэргүүн өнгөрсөн баасан гаригт НИТХ-ын дарга С.Амарсайханд бичиг илгээж, С.Мөнхчулууныг хотын даргаар томилохоос татгалзаж байгаагаа дуулгажээ. Улаанбаатар хот даргагүй хоёр сарын хугацааг үдэж буй. Цаашид ямар хугацаа өнгөрөөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэднэ.

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн С.Мөнхчулууны нэрийг буцаасан шалтгаан тодорхойгүй. НИТХ-ын даргад илгээсэн албан бичигт “томилохоос татгалзаж байна” гэснээс өөр тодорхой зүйлгүй. Харин олон нийтийн сүлжээнд олон шалтгаан яригдаж байна. Зарим нь “С.Мөнхчулуун төрсөн дүү "ХАР ТАМХИНЫ" хэрэгт холбогдсон тул ЕРӨНХИЙ САЙД ёс зүйн хувьд тохиромжгүй гэж үзсэн” тухай яригдаж байна. Үнэн, худал нь үл мэдэгдэх энэ шалтгаан мэдээж хоёр талтай. Нэг талаас Ерөнхий сайд ёсзүй шаардах нь зүйтэй. Нөгөө талаас ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон нөхөд түүний тойрон хүрээлэгч дунд цөөнгүй бий. Тэгэхээр өөрийн толгой дээрх бухлыг хараагүй атал хүний толгой дээрх өвсийг харсан хэрэг болно. Ямар ч шалтгаантай байсан, Ерөнхий сайд хуулийн хугацаанд тулган С.Мөнхчулуунаас татгалзлаа.

 

Тэгвэл хэн хотын дарга болох вэ? Ерөнхий сайд НИТХ-ын дарга С.Амарсайханыг дахин зүтгүүлэх үү. С.Амарсайхан МАН-ын Удирдах зөвлөлийн 100 хувийн дэмжлэгийг авч гарч ирсэн. Товчхондоо эрх баригчдын бодлого. Гэвч НИТХ-ын танхимд хоёронтоо унасан. Эхний санал хураалтаар М.Мөнхчулуун, С.Амарсайхан нарын санал тэнцсэн. Дахин санал хураалтад тэр С.Мөнхчулуунд ялагдсан. Тэгэхээр хоёронтоо гээд хэлчихэд буруудахгүй биз. Эрх баригч намын бодлогоор гаргаж ирсэн нэр дэвшигч НИТХ-ын босгыг давалгүй үлдсэн нь энэ. Тэгэхээр одоо МАН-ын дарга У.Хүрэлсүх НИТХ-ын төлөөлөгчдөд “түүнийг дэмж” гэсэн даалгавар өгч, С.Амарсайханыг дахин зүтгүүлэхийг үгүйсгэх аргагүй. Намайг болоод намын бодлогыг дэмжихгүй бол... хэмээн айлган сүрдүүлэх дуртай Ерөнхий сайд энэ удаа НИТХ-ыг “хүчиндэхийг” байг гэх газаргүй.

 

Хотын даргын томилгоо бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Товчхондоо МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдлийн томилгоо. МАН-ын даргын хувьд тэр нэр дэвшүүлж, Ерөнхий сайдын хувиар батламжилна. Тэгэхээр У.Хүрэлсүхэд таалагдах хүн л хотыг удирдах эрхтэй болно гэсэн үг.

 

Хотын дарга асан С.Батболд өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд ажлаа өгсөн. Түүнээс хойш аль хэдийнэ хоёр сар өнгөрсөн. Улаанбаатар хот даргагүй дахиад сарын хугацааг ч өнгөрөөж болзошгүй. Тэгэхээр Ерөнхий сайд аа, нийслэлээ хурдхан удирдлагатай болго. Дулаан цаг ирж, ид ажлын улирал эхэллээ. Зам харгуйгаас эхлээд энэ хотод шийдэх асуудал мундахгүй олон бий.

 

Угаас танд таалагдах, таны хүн энэ хотыг удирдах нь тодорхой. Үүнийгээ ч С.Мөнхчулуунаас татгалзсанаараа хангалттай харууллаа. Одоо цаг алдалгүй өөрийн хүнээ оруулж ирж, Улаанбаатар хотын даргатай болгож өгнө үү.

 

М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Junaigiin xyniig tabix yy
2019-02-22
Zochin:
Amarsaihan uuriiguu reklamdaad nuhduu muuldag mash muu, hvn chanargvi judaggvi novsh tiim heregtei gejvv
2019-02-18
Zichin:
Amarsaihan hereggviee ITH-iin dargaa ch hiij chadahgvi hov yarial uuriiguu rekkamdaj nuhduu muuldag nash hvn chanargvi hvn. Ene hvn Battulgiin sadan gee bizdee Amarsaihan erduuch hereggviMunhchuluun ali esvel Batbayasgalan 2 iin neg bolj baina
2019-02-18
Энхтүвшин:
Амарсайхан ч больчих улаан авлигач таарсан шуудайнууд
2019-02-18
Зочин:
Бөөн шороо тоос болж халтартсан, унасан бөхийг дахин зүтгүүлж шараа болов доо МАНгаруудаа. Танай нам боловсон хүчний арвин нөөцтэй гэдэг биз дээ
2019-02-18
Зочин:
Саяхан л бодлого сөрөн хурлын даргад дэвшиж байсан Амарсайхан ямар нөлөө үзүүлсэн болоод бодлогт багтан орж ирдэг байна.Цэвэр ашиг сонирхлын зөрчил харагдаж байна.Зайсан толгой туул гол гээд л газраа баталгаатай болгох гээд л үзээд байна да
2019-02-18
Амарсайхан болноо. ЕС тай баг болж ажиллах хүн дарга болох ёстой.
2019-02-18
hi:
zaisang boginohon hygatsaand ezlesniig bodhod oyunii undraa group bolon amarsaihan neleed mungu ner nuluutei ni haragdaj bn. ene hun hotiin darga bolood ger horoollin amidral lav deerdehgy. harin zaisangiin heden obektod ni mungu tsytgah blgu
2019-02-18
irgen:
Olonhiin sanaliig avsan hun l darga bolno , ter zarchmaaraa l tomilolt hiigeesei . Mash tom businesstei dargiig songohgui baikh ni zuv . Munkhchuluun darga dahin ner devshuuleh heregtei .
2019-02-18
зочин:
Намын удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцсэн төлөөлөгчдийг 2020 онд дахин нэр дэвшүүлэхгүй ш дээ,
2019-02-18
Zochin:
Iim bolohoor l yls hugjihgyi bgm.
2019-02-18
Зьчин:
хүнийг. АХ. дүүсээр. Нь. Авч. Үздэг. бол. Амарсайхан. бүрч. Улс. төрд. Тохирохгүй. хүн. Хүрэлсүх. Дэндүү. хувийн. үзлээр. төрд. Гарчээ.
2019-02-18
Энхтүвшин:
Амарсайхан ч больчих улаан авлигач таарсан шуудайнууд
ААГИЙ:
УЛС ТӨР АЖИЛ ЮМ БОЛ НАМЫНХАА БОДЛОГЫГ ДЭМЖДЭГ ХҮН Л ЗАСАГ ДАРГА БОЛОХ НЬ ЗӨВ Ш ДЭЭ, УГААСАА АНХНААСАА УЛС ТӨР ХИЙЖ БАЙГАА БОЛ ДҮРМЭЭ САХИХ ҮҮРЭГТЭЙ Ш ДЭЭ, ЕРӨНХИЙ САЙДАА ДЭМЖИЖ БАЙНА. АМЖИЛТ,,,
2019-02-18
Irgen:
үнэн шүү дээ, Баттулга Амарсайхан 2 чинь худ ураг шүү дээ, Монгол Улсыг худ урагаараа авч удирдахаар дайрна гэдэг чин ашиг сонирхолын маш том зорчил үү, Ерөнхий сайд сайн ойлгохгүй хүний гар хөл болоод байна уу даа
2019-02-18
одоо байсаар байтал санал хураалтаар ялж гарч ирсэн ардын хүүхэд хотын дарга болж больхоо байчаа юу хайшаа ийн
2019-02-18
Зочин:
Намын даргын шийдвэрийг зөрчсөн гээд НИТХ-ын бүх гишүүдийг огцруулж л лав чадахгүй байх.Харин сүржигнэж бол чадах байх л даа
2019-02-18
Ard:
Battulga, khurelsukh nar Turin ajliig kompani shig udirdaj bn da! Hamaatan aa tavih ged battulga
2019-02-18
Bi:
Amarsaihan yun hotiin darga ve ITH-iin darga ch hiih erhgui nuhur zailuulval taarna
2019-02-18
зочин:
Батбаягалан хотын дарга хийж чадах хүн шүү амарсайхан бол шал худлаа өөрийгөө рекламдахдаа л сайн төрд ажиллаж үзээгүй НИХ-г өөрийн хувийн компани гэж боддог хүн дээ
2019-02-18
Zochin:
Junaigiin xyniig tabix yy