Нетаньяхугийн хатуухан үг Польш улсыг бухимдууллаа
2019-02-18

Польшийн нийслэл Варшав хотноо өнгөрөгч долоо хоногт Ойрхи Дорнодын хямралын энхтайвны аргаар шийдвэрлэх чуулга уулзалт зохион байгуулагдсан билээ.

 

 

Уг чуулгын нээлтэд Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху үг хэлсэн ба тэрбээр энэ үеэр Польшийн эрх баригчдыг шүүмжилсэн мэдэгдэл хийжээ. 

 

Нетаньяху "Үнэнийг хэлэхэд дэлхийн II дайны үеэр Польшийн армийнхан нацист Германы явуулсан холокост ажиллагаанд нацистуудтай хамтран ажилласан. Нацистууд олон сая жүүдүүдийг шахан гадуурхаж, бөөнөөр нь устгасан. Гэтэл энэ хууль бус ажиллагаанд Польш гар бие оролцсон" гэж хэлсэн юм. 

 

Уг мэдэгдлийн дараа Польшийн Засгийн газар дургүйцлээ илэрхийлж, албан ёсны тайлбар хийхийг шаарджээ. 

 

Хариуд нь Израйлийн Засгийн газрын хэвлэлийн алба "Ерөнхий сайдын мэдэгдэл Польшийн ард түмнийг бүхэлд нь хэлээгүй. Зөвхөн тодорхой хувийг хэлсэн" гэв.

 

Хоёр улсын дунд үүсээд буй таагүй уур амьсгалаас болж, өнөөдөр Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий өнөөдөр эртний түүхт Иерусалем хотноо хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцалсан аж.

 

Иерусалемд өнөөдөр "Visegrad Group"  Вишеградийн Бүлгийн уулзалтад зохион байгуулагдах ба Чех, Унгар, Словакийн Засгийн газрын тэргүүнд оролцох аж

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин