ВИДЕО: KFC-ийн ундны усны бичил биет зохих хэмжээнээс 2.5 дахин их байна
2019-02-18

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас KFC-ийн Зайсан салбарт гарсан хоолны хордлогын шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийлээ. Одоогоор зөрчил гаргасан байгууллагад шийтгэл оноох, бодит хохирлыг тогтоох ажил явагдаж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэв. Мөн KFC-ийн бусад 11 салбарт урьдчилан сэргийлэх шалгалт хийхээр болжээ.

 

 

Хяналт шалгалтын явцад:

-KFC-ийн Зайсан салбар 28 ажилтантай. Ажилчдын эрүүл мэндийн үзлэг дутуу байхад баталгаажуулсан, албан тушаалтны гарын үсэг тэмдэггүй зөрчил илэрсэн.

-Хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн дадлыг хэвшүүлээгүй. Дамжлага дундын хяналт алдагдсан.

-Ажилчдын эрүүл мэнд, ариун цэвэрт дотоодын хяналт тавьдаггүй.

-МХЕГ-ын даргын тушаалыг зөрчсөн халдваргүйжүүлэлтийн бодисыг хэрэглэсэн.

-Мэргэжлийн үнэмлэхгүй хүмүүсийг ажиллуулсан зэрэг зөрчил илэрсэн.

 

Мөн мэргэжлийн хяналтын төв лаборатори болон ХӨСҮТ-ийн шинжилгээгээр:

-Хоёр ажилтнаас шигеллын төрлийн нян илэрсэн.

-Ундны усны бичил биетний тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их, халуун тэсвэртэй гэдэсний савханцар 100 мл-т 152 илэрсэн. 

 

Shuud.mn
Сонин хачин