Чихэр, амттангийн донтолтоос хэрхэн ангижрах вэ
2019-02-18

Дэлхий дахинд амттан болон чихэрлэг зүйлсэд донтож, эрүүл мэндээ эрсдэлд оруулсан олон хүн аж төрж байна. Амтлаг зүйлс таргалалт үүсгэхээс гадна шүдний өвчлөлт, зүрх, судасны олон өвчний эх үүсвэр болдог. Тиймээс амттангийн донтолтоос өөрийгөө чөлөөлөх зөвлөгөөг “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Олон жил амттан болон чихэрлэг зүйлсэд донтсон хүмүүс нэг л өдөр бүх зуршлаа хаяж чадахгүй. Өдөрт иддэг амттангийнхаа хэмжээг багасгаад 10 өдрийн дараа гэхэд таны зуршил бага зэрэг багасах байх болно. Тиймээс та яг одооноос муу зуршлаа ялан дийлэх алхмыг хийгээгүй.

 

Алхам №2

 

 

Гаазтай ундаа, гурилан бүтээгдэхүүн, амттангаа түр хойшоо тавиад эрүүл мэндэд нэн тустай жимс, жимсгэнэ идээрэй.

 

Алхам №3

 

 

Та өөрөөгөө ялан дийлэх хамгийн том алхам бол гэрт байгаа чихэрлэг зүйл, амттан гэх мэтээ уутанд хийгээд гэрээсээ гаргаж хая.

 

Алхам №4

 

 

Мэдээж хэрэг олон жил амттан идсэн хүн зуршлаа тийм ч амархан мартахгүй. Хэрвээ амтлаг зүйл идмээр байвал та цэвэр ус уугаарай.

 

Алхам №5

 

 

Дасгал хөдөлгөөн хийх нь муу зуршлыг мартуулах увидастай.

 

Алхам №6

 

 

Үнэхээр амттай зүйл идмээр байвал байгалийн гаралтай йогурт, жимс жимсгэнэ идээрэй. Эдгээр бүтээгдэхүүн амттайгаар гадна таны эрүүл мэндэд нэн сайн.

 

Алхам №7

 

 

Нэгэнт амттан, чихэрлэг зүйлсээс татгалзсан учир худалдан авч буй бүтээгдэхүүний орц найрлагатай байнга танилцаж байгаарай. Учир нь урдаа “органик” хэмээн бичсэн байдаг ч гол найралгадаа чихэр эсвэл бусад зүйл орсон байх нь элбэг.

 

Алхам №8

 

 

Муу зуршлаа ялан дийлсэн учир байнга эрүүл хүнс хэрэглэж, заншаарай.

 

Алхам №9

 

 

Загас, яншуй, мөөг зэргийг байнга хүнсэндээ хэрэглэж, цусанд хуримтлагдсан сахар, өөх тосоо багасгаж, биеэ дотроос нь эрүүлжүүлээрэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин