Абед хайр зарласан Трамп, Японд айлчилж магадгүй
2019-02-18

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч баасан гаригт Цагаан ордныхоо өмнө сэтгүүлчидтэй уулзах үеэрээ энэ жилийн Нобелийн энхтайвны шагналд Японы Ерөнхий сайд Шинзо Абег нэр дэвшүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн билээ.

 

 

Ерөнхий сайд Абе бол АНУ-Хойд Солонгосыг албан ёсоор яриа хэлэлцээр хийлгэхэд онцгойлон анхаарч ажилласан. Түүний гавъяаг үнэлэн уг нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлэх хүсэлтэй байна" гэж хэлсэн юм. 

 

Харин Абе, Солонгосын хямралыг намжаахад голлох үүргийг гүйцэтгэсэн Трампыг Нобелийн шагналд нэр дэвших нь зүй ёсны асуудал хэмээгээд Вашингтон руу захиа илгээсэн аж. 

 

Трамп өнгөрсөн хугацаанд Японд нааштай хандаж, нэг бус удаа Абед хайраа илчлээд амжжээ. Тэгвэл их наран улстай тун найрсаг харилцаатай байгаа, Ази тив дэх гол түнш Японд ойрын хугацаанд төрийн дээд хэмжээний айлчлал хийж магадгүй гэж албаныхан уламжлав.

 

Гэхдээ уг мэдээллийг Цагаан ордон батлаагүй ч "Ерөнхийлөгч Япон улсад айлчлах бүрэн боломжтой" гэж мэдэгдлээ. 

 

Трампын айлчлал ирэх тавдугаар сард болох өндөр магадлалтай гэнэ. 

 

"Токио ирэх тавдугаар сарын 27-28 өдрүүдэд Трампыг угтан авахаар бэлтгэл ажлаа базааж буй" талаар Японы Гадаад хэргийн яамны албан ёсны эх сурвалж өгүүлжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин