Н.Учрал: “Хур” системийг нэвтрүүлэхийг яаралтай зогсоох хэрэгтэй
2019-02-18

Цахим бодлогын түр хорооноос мэдээлэл хийлээ. Цахим бодлогын түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал:

 

-УИХ-ын тогтоолоор Цахим бодлогын түр хороо байгуулагдаад ажиллаж байна. Төрийн цахим шилжилттэй холбоотой, Цахим мэдээллийн хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Хүүхдийг цахим аюулгүй байдлаас сэргийлэх хуулийн төсөл боловсруулаад хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн тухайд мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх гэж байна. Төрийн цахим шилжилт хийхэд мэдээллийн аюулгүй байдал онцгой анхаарах ёстой. Өнгөрсөн хугацаанд төрийн цахим сайтууд,сервер халдлагад өртлөө гэсэн мэдээлэл гарч байсан.  Би холбогдох байгууллагад албан бичгээр хандсан. ТЕГ-аас мэдээлэл ирээгүй, харин МХХЗГ-аас албан бичгээр мэдээлэл ирсэн. Казакстаны улсын холбогдох байгууллагаас манай МХХЗГ-т “Танай  төрийн мэдээлэл чинь хакердууллаа” гэсэн мэдээлэл ирүүлсэн байна. Энэ талаарх мэдээлэл авъя гэхээр төлбөр төлөх шаардлагатай гэсэн байна. Дараагаар нь дэлхийн өндөр хэмжээнд тооцогддог мэдээллийн албан ёсны сайтуудаар манай улсын мэдээлэл хакердуулсан тухай мэдээлэл цацагдсан байна.  

 

Төрийн байгууллагын мэдээллийг хувийн байгууллага мөнгөө төлөөд серверээ оруулж байршуулж байна. Иргэний мэдээллийг  хадгалж байгаа төрийн байгууллага цаашид энэ чиглэлээр ажиллавал “Хур” гэдэг системийг нэвтрүүлэх боломжгүй. Мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүй тохиолдолд “Хур” системийг нэвтрүүлэхийг зогсоох хэрэгтэй. Хувь хүний бүх мэдээлэл цахимд байршиж байгаа. Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаагүй байж иргэний мэдээллээ нээлттэй болохгүй. Цахим бодлогын түр хорооноос Цахим бодлогын аюулгүй байдлын асуудлаар нээлттэй мэдээлэл хийх асуудлаар ЗГХЭГ-т хүргүүлж байна хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Өнөөдөр арилжааны банк хурууны хээ уншуулан иргэдэд үйлчилж байна. Иргэний мэдээлэл алдагдвал хэн хариуцах вэ?

 

-Төр төрийнхөө мэдээллийг хадгалдаг байх ёстой. Харилцаа холбооны салбарт байгаа серверийг шинэчлэх асуудлаар Цахим бодлогын түр хорооноос хамтарч ажиллана. Банкууд маш санаачлагатай ажилладаг. Гэтэл төр нь өөрөө аюулгүй байдлыг хангаж чадахгүй байна. Таны мэдээллийг хэн гэдэг эдийн засагч харсан бэ гэдгийг иргэн мэддэг байх ёстой. Миний татварын өртэй, өргүйг хэн гэдэг банкны эдийн засагч харсан бэ гэдэг мэдээлэл эргээд надад ирдэг байх хэрэгтэй. 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
tsahim aldaanaas bol ard irged Gadnii Suljee businest mongoo aldaj hohirj bna Registr dugaar gadaaduud medeed bna Yalanguya Orosuud
2019-02-19
МБ:
Юу ч мэдэхгүй байж мэддэг юм шиг царайлах, мэдэхгүй бол дуугай байхын хооронд маш их ялгаа бий. хүн ярьж бгаа зүйлийнхээ талаар ядаж нэг сар ажиллаж үзчихээд амнаасаа хийгээ гаргаж байх нь зѳв болов уу.
2019-02-18
тийм шүү хүний бүх мэдээлэл хувийн банк мобиком др бна гэдэг бол аюул шүүү
2019-02-18
Solongo:
Гар утас хянадаг программ монголд маш удаан мэдээлэл цуглуулж байна. spyera geh met
2019-02-18
irgen:
zov shuu uchral gishuun ajliin amjilt, bid hend itgej amidrah ve gedeg suuliin ued ergelzee toruulj bna
2019-02-18
Санал байна:
Ер нь ЦАХИМ АЮУЛГҮЙ байдал гэдэг маш осолтой. Жишээ нь өнөөдөр наад захын Иран - Венесвел гэх мэт улсууд цахим мэдээлэлд шилжсэн биш аюул учрах хэмжээнд хүрээнд байна. Манайх яг хаана нь яаж аюулгүй байдлаа хангах уу гэдгээ бас бодож л гаргах хэрэгтэй юм болов уу
2019-02-18