Сүрьеэгийн эрт үеийн илрүүлэгт 8000 иргэн хамрагдана
2019-02-18

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний Нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний Нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн Чой Жун Хён, Төвийн дарга Жан Син Жүн, Хэлтсийн дарга Ким Кан Хи болон тус нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ким Жүн Хён болон албаны бусад хүмүүс оролцов. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний Нийгэмлэг хамтран дүүргийн хэмжээнд сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлэх төслийг 2017 оноос эхлүүлсэн. Иймдтус уулзалтаар төслийн үйл явцын талаар, түүнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцууд болон төслийн үр дүнгийн талаар санал солилцсон юм.

 

Өнгөрсөн хугацаанд төслийн явуулын үзлэг дүүргийн хэмжээнд нийт 15.548 хүнийг сүрьеэгийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулснаас халдвартай сүрьеэгийн 116 тохиолдлыг оношлон эмчилгээний хяналтад оруулжээ. Түүнчлэн  энэ онд сүрьеэгийн эрт үеийн илрүүлэгт 8000 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин