Эль Чапо шоронгоос оргох ямар ч боломжгүй гэж АНУ мэдэгдэв
2019-02-18

АНУ-ын Нью Йорк хотын Холбооны шүүх өнгөрөгч долоо хоногт Мексикийн “Синалоа” гэх хар тамхины бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоэраг 10 төрлийн ял оноохоор төлөвлөж байна. 

 

 

Тэрбээр буруутай нь тогтоогдвол АНУ-ын шоронд насан эцэстлээ хоригдоно гэсэн үг юм. 

 

Түүнийг хар тамхи борлуулсан, хууль бус галт зэвсэг эзэмшсэн, мөнгө угаасан, айлган сүрдүүлсэн, захилгат аллага гэх хэргүүдэд буруутгажээ.

 

Эль Чапог хамгийн аюултай, онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг хорьдог г Колорадо мужийн Флоренсд байдаг өндөр хамгаалалттай “Supermax” шоронд хорихоор төлөвлөж байна. 

 

Тус шоронгоос оргох ямар ч боломжгүй ба Эль Чапогийн сүүдэр ч шоронгийн хаалгаар гарч чадахгүй гэж АНУ-ын албаныхан мэдэгдэв. 

 

Эль Чапо өмнө нь хоёр ч удаа шоронгоос оргож байсан юм.  2001 онд тэр шоронгийн угаах эд зүйлс тээвэрлэдэг саванд нуугдаж, улмаар шоронгоос зугтаж байжээ. 2015 онд амжилттай хонгил ухаж, шоронгоос оргож байв. Түүнийг зургаан сарын дараа баривчилж, 2017 онд АНУ-ын талд шилжүүлэн өгчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин